2024/03/20: Тойм мэдээ
3 сарын 21. 10:300

Криптовалютын худалдаа, олборлолтыг хориглосон Хятад улс уг салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд 4-рт жагсжээ

Хятадын эрх баригчдын зохицуулалтыг үл харгалзан өнгөрсөн онд Хятадын криптовалютын хөрөнгө оруулагчид 1.15 тэрбум ам.долларын ашиг олсон гэх тооцоо гарчээ.

2027 он гэхэд цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үнэ ижил түвшинд очно

Америкийн автомашины зах зээлд шинэ цахилгаан автомашины үнэ огцом буурснаар дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад үнийн хувьд бараг зөрүүгүй болж байгаа тухай Washington Post сонин орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлжээ.

Бруно Марс мөрийтэй тоглоомноос болж 50 сая ам.долларын өрөнд унажээ

Тодруулбал орон нутгийн цагаар 14-ний өдөр News Nation зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан, "Бруно Марс одоогоор MGM Grand Casino-д мөрийтэй тоглоомтой холбоотой 50 сая ам.долларын өрөнд орсон” гэж мэдээлэв.

Nvidia компани хиймэл оюун ухааны технологид зориулсан шинэ үеийн чипээ танилцууллаа

Хиймэл оюун ухаан технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Америкийн NVIDIA компани орон нутгийн цагаар 18-ны өдөр хиймэл оюун ухааны шинэ үеийн чипээ танилцууллаа.

Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглож, 18-аас доош насныханд уг бүтээгдэхүүнийг зардаг жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдаатай холбоотой зохицуулалтыг сайжруулна гэдгээ тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ.

Хамгийн аз жаргалтай улсаар Финланд дахин шалгарлаа

Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсныг Дэлхийн аз жаргалын тайлан харууллаа. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг юм.

Азийн хамгийн жаргалтай 10 улсын жагсаалтын аравдугаарт Монгол улс бичигджээ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ы өдрийг олон улсад “Дэлхийн аз жаргалын өдөр” хэмээн тэмдэглэж ирээд өдгөө чамгүй хугацаа өнгөрчээ. Эл өдрийг тохиолдуулан НҮБ-аас жил тутам “Дэлхийн аз жаргалын тайлан”-г боловсруулан олон нийтэд түгээдэг бөгөөд бидний урьд мэдээлснээр 2024 оны эл жагсаалтыг Финланд улс 7 дахь жилдээ тэргүүлсэн гэдэг юм.

Дуучин Ариана Гранде салсан нөхөртөө 1.25 сая ам.доллар өгөх болжээ

Үйл явдлын хүрээнд Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлсэн дагуу хос хоёрын салалтыг Лос Анжелес мужийн дээд шүүх эцэслэн шийдвэрлэснээр тэдний 2 жилийн настай гэрлэлт бүрэн дуусгавар болсон байна.

Дэлхийн хотууд ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангахгүй байна

Дэлхийн 134 улс орон, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 7812 хотын 70 гаруй хувийнх нь агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартыг хангахгүй байгааг агаарын чанарыг хэмжих технологийн чиглэлээр мэргэшсэн Швейцарын IQAir компанийн хамгийн сүүлд явуулсан судалгаа харуулжээ.

ОУОХ: Орос, Беларусийн тамирчдыг Олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй

Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр болох тамирчдын парадад Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг зөвшөөрөхгүй гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мягмар гарагт мэдэгджээ.

Техас муж улсад цагаачдыг баривчлан хорихыг зөвшөөрчээ

Сүүлийн үед аль ч муж улсад хэрэгжүүлж байгаагүй цагаачлалын тухай хамгийн хатуу хуулийг хэрэгжүүлэхийг АНУ-ын Дээд шүүхээс Техас муж улсын эрх баригчдад зөвшөөрчээ.

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контентод шинэ тохиргоо нэвтрүүлжээ

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн дүрс бичлэгт шошго тэмдэг тавихыг контент бүтээгчдээс шаардах шинэ тохиргоо нэвтрүүлж байгаагаа YouTube мэдэгджээ.

Хэрэв та гэмт хэргийн түүх сонсож тархиа амраадаг бол та өөрөө маш том “улаан туг” болжээ

Гэр бүл судлал, гэрлэлт, сексийн сэтгэл заслаар мэргэшсэн сэтгэл зүйч Др.Тема Брайантын тайлбарласнаар, “Хэрэв таны хувьд өөрийгөө амраах гэдэг ямар нэг гэмт хэргийн шинжтэй подкаст сонсох, шоу, цуврал үзэх гэдэг ойлголт болбоос, та “Яагаад энэ мэт траумын жишээ миний сэтгэл санааг тайвшруулж байна вэ?” гэдгийг бодоод үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35