Арктикт ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан зун болжээ
2023, 12 сарын 14. 21:100

Арктикийн зуны агаарын дундаж температур Цельсийн 6.4 хэм байсан нь 1900 онд ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) мэдээлэв.

Тус байгууллагын мэдээлснээр, энэ оны хувьд Арктикийн ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаахан зургаа дахь жил болж, агаар мандлын доод давхаргын дундаж температур -7 хэм байжээ. 1940 оноос хойш Арктикийн жилийн дундаж температур 10 жилийн хугацаанд Цельсийн 0.25 хэмээр, зуны дундаж температур 0.17 хэмээр нэмэгдсэн байна.

Энэ онд мөн Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасжээ. Хэдий хэмжээгээр багассан талаар тус байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй боловч 2023 онд Арктикийн мөсний эзлэх талбайн тоон үзүүлэлт нь 1979 онд хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн бага зургаа дахь үзүүлэлт байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43