2024/02/28: Тойм мэдээ
2 сарын 29. 10:580

ОХУ: Барууны орнууд Оросын царцаагдсан хөрөнгөнд “гар дүрсэн” тохиолдолд хариу арга хэмжээ авна

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдэгдэхдээ хэрэв барууны орнууд бүс нутагтаа царцаагаад буй Оросын хөрөнгөнд “гар дүрсэн” тохиолдолд тус улсын засгийн газар ч зохих хариу арга хэмжээг авна гэдгийг анхаарууллаа.

Володимир Зеленський Саудын Арабт гэнэтийн айлчлал хийжээ

Ерөнхийлөгч Зеленський Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзаж, энхийн төлөвлөгөө болон ОХУ дахь олзлогдогсдыг эх оронд нь буцаах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоожээ

ОХУ-ын Засгийн газрын зүгээс мэдэгдэхдээ газрын тос боловсруулах үйлдвэрт засвар хийхээр төлөвлөж буйн дээр шатахууны эрэлт эрс нэмэгддэг зуны амралтын хугацааг асуудалгүй давахын тулд ийнхүү шатахууны экспортод түр хориг тавьж буй тухай ТАСС агентлаг онцлон тэмдэглэжээ.

Зукерберг Японы ерөнхий сайдад бараалхан, дэвшилтэт технологийн талаар санал солилцжээ

Азид хийж буй айлчлалынхаа хүрээнд Японд очоод байгаа Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг 27-ны өдөр Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзжээ. Тэд хиймэл оюун ухааны зэрэг орчин үеийн технологийн талаар санал бодлоо солилцсон тухай Kyodo News агентлаг мэдээлэв.

Цахилгаан автомашин зохион бүтээх төлөвлөгөөгөө Apple цуцалжээ

Apple компани цахилгаан машин бүтээх төлөвлөгөөгөө цуцалсан тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж Reuters агентлагт мягмар гарагт мэдээлжээ. iPhone гар утас үйлдвэрлэгч компани уг төслөө эхлүүлснээс хойш арван жилийн нүүр үзэж байгаа юм.

Ерөнхийлөгч Байден Украины дайнд Америкийн цэргүүдийг оролцуулахын эсрэг байгаа гэв

Украин руу цэргээ илгээх эсэх нь улс орнууд өөрсдөө бие даан гаргах шийдвэр юм гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Японд төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурчээ

Японд 2023 онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо түүхэн доод үзүүлэлтэд хүрч, хүн амын тоо хамгийн ихээр буурсныг тус улсын засгийн газраас өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.

Samsung компани Galaxy Ring бүтээгдэхүүнээ танилцууллаа

Өмнөд Солонгосын Samsung Electronics компани Испанид болж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн /MWC/ үеэр хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Galaxy Ring ухаалаг төхөөрөмжийг танилцууллаа.

Ж.Байден: Рамадан сарын үеэр Газад гал зогсооно

Израилын тал Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд буй хүмүүсийг суллахын тулд лалын шашинтнуудын хувьд ариун Рамадан сарын үеэр байлдааны ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NBC сувгаар мэдэгдсэн байна.

Ираны өндөр хувиар баяжуулсан ураны нөөц багасжээ

Ираны эрх баригчид зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж болохуйц түвшинд хүргэж баяжуулсан ураныхаа нөөцийн хэмжээг сүүлийн гурван сарын хугацаанд багасгасан нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцдах вий гэсэн түгшүүрийг намжааж магадгүй тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭХА/ тайланд дурджээ.

Galaxy S24-ийн борлуулалт нэг саяас давжээ

Нэгдүгээр сарын 16-нд олон нийтэд танилцуулсан Galaxy S24 цувралын гар утаснуудын борлуулалт мягмар гарагт нэг саяд хүрснээр 2017 онд гарсан Galaxy S8 цувралын тогтоосон дээд амжилтыг ес хоногоор ахиуллаа гэж Samsung Electronics мэдээллээ.

С.Керр NBA-гийн түүхэн дэх хамгийн үнэтэй дасгалжуулагч болно

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ "Голден Стэйт Уорриорз" клуб дасгалжуулагч Стив Керртэй байгуулсан гэрээгээ сунгажээ. Энэ тухай Х нийгмийн сүлжээн дэх тус клубын албан ёсны хуудсанд мэдээлсэн байна.

Танилц: Дэлхийн хамгийн хартай эмэгтэй

Дебби Вүүд гэх энэ бүсгүйн хувьд хардалтыг бүр дараагийн шатанд нь хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн бөгөөд тийн хүүрнэхдээ тэр нөхөртэйгөө байсан юм.

Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой амрагийн харилцаатай байсан Моника Левински “Reformation” брэндийн нүүр царай болжээ

Үйл явдлын тухай сануулахад, 1998-аас 1999 оны үед АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон ерөнхийлөгчийн албан үүргээ биелүүлж байх хугацаандаа Цагаан Ордны дадлагажигч бүсгүйтэй жиг ургуулсан явдал хэвлэлийнхнийг шуугиулж байсан билээ. Улмаар мэдээлэл цацагдсан даруй ерөнхийлөгчийн зүгээс тийм явдал болсныг няцааж байсан ч төдөлгүй өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан юм. Эл явдал болох үед дадлагажигч бүсгүй Левински ердөө 22 настай байсан бол ноён ерөнхийлөгч 49 настай байсан.

Биткоины ханш 58,000 ам.долларыг давлаа

Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 58,000 ам.долларыг давжээ. Улмаар лхагва гарагийн 16:15 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 58,460.03 ам.доллар байна.

Н.Моди: Энэтхэгийн анхны сансрын нисгэгчид үндэстний урам зоригийг бадраана

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын түүхэнд анх удаа сансарт нисэж, тойрог замд ажиллахаар бэлтгэж буй дөрвөн сансрын нисгэгчид баяр хүргээд, энэхүү үйл явдал нь дараа дараагийн үеийнхэнд урам зориг өгнө гэлээ.

MWC үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан дэлгэцийн сонирхолтой технологиуд

Цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд цэнэг хураагуур, камер зэрэг төхөөрөмжүүдийг байнга шинэчлэн сайжруулсаар ирсэн бол сүүлийн жилүүдэд дэлгэцийг шинэчлэх инновацад түлхүү анхаарах болоод буй энэ үед дэлхийн тэргүүлэгч компаниуд дэлгэцийн ер бусын технологиудаа танилцууллаа.

Э.Холанд дахин пента-трик хийлээ

Норвегийн хөлбөмбөгчин, өсөж яваа залуу од Эрлинг Холандын хийсэн пента-трик буюу таван гоолын ачаар “Манчестер Сити”-гийн хөлбөмбөгчид “Лутон Таун” багийг талбайд нь илт давуугаар хожлоо. Ингэснээр манчестерчууд Английн Цомын тэмцээний ¼ -ийн шигшээ тоглолтод шалгарч байна.

“Odysseus” буугч төхөөрөмжид 10-20 цагийн цэнэг үлджээ

1972 оноос хойш Саран дээр анх удаа газардсан Америкийн сансрын хөлөг болох “Odysseus”-т ойролцоогоор 10-20 цаг ажиллах цэнэг үлдсэн гэж нислэгийн хяналтын багийнхан мэдээлэв.

Биткоины ханш 59,000 ам.долларыг давлаа

Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 58,000 ам.долларыг давсан тухай бид хэдхэн цагийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл лхагва гарагийн 20:15 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 59,098.45 ам.доллар байна.

АНУ: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт түүхэн дээд түвшинд хүрчээ

Мягмар гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас танилцуулсан статистикаас үзвэл өнгөрөгч онд тус улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, 2023 онд тус улс дахь хөдөлмөр эрхлэлт 22.5 хувьд хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч оны статистиктай харьцуулахад даруй 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43