2024/01/11: Тойм мэдээ
1 сарын 12. 10:550

Хятад улс автомашины экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд очих нь тодорхой болжээ

Хятад улс Японыг ардаа орхин өнгөрсөн оны автомашины экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд очих нь тодорхой болжээ.

34 настай Габриэль Атталь Франц улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд боллоо

1989 онд төрсөн энэ жил 34 настай тэрээр 1984 онд төрсөн 37 настайдаа ерөнхий сайдаар томилогдож асан Лоран Фабиусын амжилтыг ийнхүү эвдэж Тав дахь Бүгд Найрамдах Улсын хамгийн залуу ерөнхий сайд болон түүхэнд нэрээ үлдээж байна.

Саудын Араб: Түүхий газрын тосны үнээ бууруулснаар олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ буурчээ

Саудын Араб улс түүхий газрын тосны борлуулалтын үнээ гэнэт бууруулснаар олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ огцом унажээ.

Герман даяар ажил хаялт, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна

Герман улсад ачаа тээврийн болон зорчигч тээврийн галт тэрэгний жолооч нар гурван өдрийн ажил хаялт зарласнаас үүдэн улс даяар төмөр замын үйлчилгээ тасалджээ. Үүний зэрэгцээ тариаланчид төрөөс үзүүлдэг татаасыг цуцлах, багасгах шийдвэрийг эсэргүүцэн замуудыг хаасан хэвээр байна.

Дэлхий даяар цахилгаан машины борлуулалт 31 хувиар өсжээ

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүрт автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд 2023 онд 31 хувиар өссөн тухай зах зээлийн судалгааны Rho Motion компани мэдээлэв. Гэхдээ энэ бол 2022 онд 60 хувиар өссөнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

Литиг орлох материалыг хиймэл оюун ухааныг ашиглан гаргаж авчээ

Америкийн эрдэмтэд хиймэл оюун ухаан болон супер компьютерын тусламжтайгаар цэнэг хураагуур бүтээх зарчмын хувьд цоо шинэ аргыг боловсруулжээ. Үүний ачаар цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашиглагддаг литийн хэмжээг 70 хувиар бууруулах боломжтой болно.

Адууны сахуу өвчний вакциныг Монголд үйлдвэрлэнэ

Энэ тухай мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн Сибирь дэх салбар болох "Якутын Шинжлэх ухааны төв"-ийн Якутын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн мал эмнэлгийн биотехнологийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах судлаач Михаил Неустроев ТАСС агентлагт мэдээллээ.

Өмнөд Солонгосоос Японд 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Японы Ишикава мужид 200 гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн уршгийг даван туулахад туслахын тулд 3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.

SAG Awards-ын хамгийн олон шагналд “Oppenheimer” нэр дэвшлээ

“Oppenheimer” уран сайхны кино Алтан бөмбөрцөг наадмын гол шагналуудыг хүртсэн даруйдаа Оскарын амжилтын түлхүүр гэгддэг Screen Actors Guild Awards /SAG Awards/ наадмын шагналуудад нэр дэвшсэн тоогоороо тэргүүллээ.

“Miami Heat”-ийн дасгалжуулагч түүхэнд байгаагүй том гэрээ байгуулжээ

Сагсан бамбөгийн “Miami Heat” багийн ахлах дасгалжуулагч Эрик Споэлстра бол NBA-гийн шилдэг дасгалжуулагчдын нэг бөгөөд саяхан тэрбээр хамгийн өндөр үнийн дүнтэй шинэ гэрээ байгуулснаар дээд амжилт тогтоолоо.

"Аль-Шабааб" бүлэглэл НҮБ-ын нисдэг тэргийг барьцаалжээ

"Аль Шабааб" зэвсэгт бүлэглэл НҮБ-ын нисдэг тэргийг зорчигчид болон багийн гишүүдийн хамт барьцаалсан тухай цэргийн албан тушаалтан лхагва гарагт мэдээллээ.

Дэлхийн хоёр дахь өндөр барилгыг барьж дуусгажээ

Куала Лумпур хотноо дэлхийд хоёрдугаарт орох 118 м өндөр барилгыг барьж дуусгаснаа “Самсунг C&T” компани өнөөдөр мэдэгдлээ.

Баримт: Дуучин Тэйлор Свифтийн муурын нийт хөрөнгө түүний найз залуугийн нийт хөрөнгөөс ч их

Мэргэжилтнүүдийн тогтоосноор Оливиа Бенсонийн нийт хөрөнгийн хэмжээ 97 сая ам.доллар хүрч байсан байна. Энэ нь түүний эзэн Тэйлор Свифтийн шинэхэн амраг Трэвис Келсигийн нийт хөрөнгийг(40 сая ам.доллар) даруй хоёр нугалсан үзүүлэлт ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53