Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
4 сарын 25. 16:050

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Засгийн газрыг үргэлжлүүлэн удирдах эсэхээ “эргэцүүлэн бодох” шаардлагатай болсон тул ирэх долоо хоног хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэхээ түр зогсоож байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

Испанийн шүүх түүний эхнэрийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хэдхэн цагийн дараа тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. П.Санчес Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хаших эсэх шийдвэрээ ирэх даваа гарагт сэтгүүлчдийн өмнө зарлах болно гэж X хуудсандаа бичжээ.

“Манос Лимпиас” /Цэвэр гар/ гэх хэт барууны байгууллагын хүсэлтийн дагуу түүний эхнэр Бегонья Гомезыг авлигын хэргээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” тухай социалист үзэлт П.Санчес мэдэгдсэн байна. Мөн эхнэр нь өөрийгөө хамгаалж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллана гэдгийг дурджээ.

“Миний бие Засгийн газрыг үргэлжлүүлэн удирдах уу, эсвэл огцрох уу гэдгээ тунгаан бодох хэрэгтэй байна” гэж Испанийн Ерөнхий сайд хэлсэн байна. Лхагва гаргийн өглөө Мадридын Дээд шүүхийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, шүүгч дөрөвдүгээр сарын 16-нд “Манос Лимпиас” байгууллагын гомдлыг хүлээн авсны дараа Бегонья Гомезыг шалгаж эхэлжээ.

Испанийн Социалист намын дарга П.Санчес парламентын олонхтой хамтарсан эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа юм. Испанийн гол сөрөг хүчин болох консерватив Ардын намын удирдагч Хавьер Марото лхагва гарагт X хуудсандаа бичихдээ, П.Санчес ерөнхий сайдаар үлдэхийг хүсэж байгаа нь мэдээжийн хэрэг, түүний энэ удаагийн алхам нь “орон нутгийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой” гэж дүгнэжээ.

Испанийн хойд нутгийн Баск мужид өнгөрсөн ням гарагт мужийн парламентын сонгууль болж, Социалист намынхан консерватив нам ба хэт барууны үзэлт Вокс намаас илүү олон суудал авсан байна. Мөн ирэх сард Каталонд болох мужийн сонгуульд Социалист нам консерватив болон хэт барууны үзэлтнүүдээс илүү олон суудал авах төлөвтэй байгааг санал асуулгын дүнгүүд харуулж байна. Гэхдээ эдгээр хоёр мужид үндсэрхэг үзэлт намууд сонгогчдын дунд багагүй нэр хүндтэй байдаг.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20