2024/01/05: Тойм мэдээ
1 сарын 8. 10:580

Газар хөдөлснөөс хойш 72 цагийн дараа өндөр настай эмэгтэйг аварчээ

Японы аврагчид төв нутгийн Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Залуучуудын өвлийн Олимпод Орос, Беларусийн тамирчид оролцохгүй

БНСУ-ын Ганвон мужид нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд болох Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан статустай нэг ч тамирчин оролцохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хэвлэлийн алба мэдээлжээ.

АНУ: Умард Солонгосын баллистик пуужинг ОХУ ашиглаж байна

ОХУ Украины эсрэг дайнд Умард Солонгосоос нийлүүлсэн баллистик пуужин болон пуужин харвагчийг ашиглаж байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.

Хаант засаглалыг эсэргүүцэгчид III Чарльзын дүүг шалгахыг шаарджээ

Их Британи дахь хаант засаглалын тогтолцоог эсэргүүцэгчдийн хамгийн том холбоо болох “Republic”-ийн гишүүд хаан III Чарльзын дүү, хунтайж Эндрюг шалгахыг шаардан Лондон хотын цагдаагийн газарт ханджээ.

НҮБ: Дэлхийн эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй байна

Дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж НҮБ пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь 2.7 хувиар өснө гэж 2023 онд таамаглаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна.

Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмжийн үйлдвэрийг шалгажээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. Улмаар уг байгууламжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил Rolls-Royce компанийн хувьцааны үнэ 220 хувиар өсжээ

118 жилийн түүхтэй Британийн нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Rolls-Royce компани өнгөрсөн онд Европын хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр өсөлт буюу 200 гаруй хувийн өсөлтийг үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24