Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
4 сарын 26. 12:120

Facebook платформын толгой компани болох Meta орон нутгийн цагаар 24-ний өдөр зах зээлийн хүлээлтээс давсан эхний улирлын ашгаа зарлалаа. Гэвч Нью-Йоркийн хөрөнгийн биржийн 2-р улирлын хүлээлт зах зээлийн таамаглалаас доогуур байсан тул хувьцааны үнэ 10 гаруй хувиар унажээ.

Меta эхний улиралд 36.46 тэрбум долларын борлуулалт хийсэн ба нэгж хувьцааны ашиг 4.71 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр тус компанийн борлуулалт зах зээлийн судалгааны LSEG фирмийн зүгээс гаргасан зах зээлийн таамаглал болох 36,16 тэрбум ам.доллароос, нэгж хувьцаанд ногдох ашиг нь 4.32 ам.доллароос мөн давжээ.

Борлуулалт нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 27 хувиар өссөн нь 2021 оноос хойших хамгийн том өсөлт болсон ба цэвэр ашиг 12.37 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед дөнгөж 5.71 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болов.

Түүнчлэн тус компани хоёрдугаар улирлын борлуулалтаа 36.5 тэрбум ам.доллароос 39 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байгаа аж. Энэ дундаж тооцоо (37.75 тэрбум доллар) нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч зах зээлийн хүлээлтэд (38.3 тэрбум доллар) хүрэхгүй байгаа юм.

Энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг өмнө нь 30-37 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан бол 35-40 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Энэ нь хиймэл оюун ухааны технологийн салбарыг дэмжихийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж байгаатай холбоотой гэж тус компани тайлбарлав.

Хиймэл оюун ухааны технологийн хамтаар тус компанийн голлон анхаарч байгаа Metaverse технологид зориулсан төрөөрөмж үйлдвэрлэдэг Reality Labs компани 440 сая ам.долларын борлуулалт хийсэн нь жилийн өмнөхөөс 30 хувиар өссөн байна. Үйл ажиллагааны алдагдал нь жилийн өмнөхөөс (3.99 тэрбум доллар) бага зэрэг буурч 3.85 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүний үр дүнд Reality Labs-ийн 2020 оноос хойших нийт алдагдал 45 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Түүнчлэн нийт ажиллагсдын тоо жилийн өмнөхөөс 10 иар буурч 69.329 болжээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20