2023/10/30: Тойм мэдээ
2023, 10 сарын 31. 10:280

НҮБ: Умард Солонгос өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалют хакердсан

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын хориг арга хэмжээний хорооны зүгээс Умард Солонгосын хакерууд өнгөрсөн жил 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэх криптовалют хулгайлсан болохыг харуулсан шинжээчдийн багийн тайланг нийтэлжээ.

Илон Маск: Газын зурваст Starlink хиймэл дагуулын интернет үйлчилгээг нэвтрүүлнэ

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск харилцаа холбооны тасалдал үүсээд буй Газын зурваст Starlink хиймэл дагуулын интернет үйлчилгээгээ үзүүлэхээр шийджээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй тусламжийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэснээ дурдсан хэдий ч Израилийн засгийн газар үүнийг эсэргүүцэж, “Бид харилцаагаа тасална” хэмээн мэдэгдээд байна.

ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан Дагестаны нисэх буудлаас Палестиныг дэмжигч жагсагчдыг гаргажээ

Ням гарагт Дагестаны нисэх онгоцны буудалд Израиль улсаас ирсэн агаарын хөлөг дөнгөж газардаад байхад Израилийг эсэргүүцэгч зуу зуун жагсагч нисэх буудал руу дайран орж, аюулгүй байдлын албаныхан нисэх буудлыг хааж, жагсагчдыг албадан гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсжээ.

Хэрхэн ажлын байран дахь уур амьсгалыг илүү эерэг болгох вэ?

Бид танд энэ удаагийн нийтлэлээрээ хэрхэн ажлын байран дахь уур амьсгалыг хэрхэн илүү эерэг болгож болох аргуудыг зааж өгье.

“Их 7” бүлгийн гишүүн орнууд Япон улсын хүнсэнд тавьсан хоригоо нэн даруй цуцлахыг уриалжээ

Ням гарагт “Их 7” бүлгийн гишүүн орнууд Япон улсаас импортлох хоол хүнсэнд тавьсан хоригийг нэн даруй цуцлахыг уриалжээ. Ройтерс агентлагаас мэдээлснээр тэдний энэ уриалга БНХАУ-ыг чиглэсэн гэсэн юм.

Учир нь Хятад улсын хувьд Япон улс Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг цэвэршүүлснээ далайд цутгахад Япон улсаас импортлох далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан билээ. Гэсэн ч “Их 7” бүлгийн зүгээс уриалгадаа Хятад улсыг огтоос дурдаагүй юм.

Ван И: Сан Франциско хотод болох Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалт тийм ч тайван уур амьсгалтай байхгүй

Ням гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын стратегийн төлөөлөгч нартай хийсэн уулзалтаа хураангуйлж дүгнэсэн тайланг нийтэлжээ.

Дойче Веллэ: Канцлер Олаф Шольц байгалийн хийн худалдан авахаар Нигер улсад хандлаа

Ням гарагт ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Нигер улсын өдөр тутмын The Punch сонинд ярилцлага өгчээ. Улмаар ярилцлагаас үзвэл ХБНГУ Нигер улсаас байгалийн хийн импортлох боломж бололцоог судалж байгаа нь тодорхой болсон байна.

Израилийн арми Газын зурваст газраар дайралт хийх цар хүрээгээ тэлж, Хамасын 600 байг онилох болжээ

Даваа гарагт Израилийн армийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурваст газраар хийх дайралтынхаа цар хүрээг тэлсээр, сүүлийн өдрүүдэд тус бүсэд байх Хамас бүлэглэлийн гэх нийт 600 байг онилсон дайралтыг хийж байгаа гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39