2024/03/21: Тойм мэдээ
3 сарын 22. 14:560

Европын холбоо дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилгоор Египетэд 7.4 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлнэ

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен болон Итали, Грек, Киприйн удирдагч нараас бүрдсэн Европын холбооны төлөөлөгчид мөн өдөр Египетийн Каир хотноо тус улсын ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй “стратегийн, иж бүрэн түншлэлийн харилцаа”-нд гарын үсэг зурсан болохыг онцлов.

АНУ: Intel компанид 8.5 тэрбум ам.долларын татаас, 11 тэрбум ам.долларын зээл олгоно

Reuters болон France Press зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн дагуу Intel компанид 8,5 тэрбум ам.долларын татаасыг орлцуулаад нийтдээ 20 тэрбум орчим ам.доллар олгохоор болсон талаар онцлов.

АНУ: Huawei компанийн ханган нийлүүлэгчдэд хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ

АНУ-ын засгийн газар Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хамгийн том компани болох Huawei-тэй хамтран ажилладаг Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудад хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарчээ.

Вьетнамын Ерөнхийлөгч огцорно

Дээрх мэдэгдэлд "Тхыонг намын дүрмийг зөрчсөн" гэдгийг дурдаад “эдгээр алдаа дутагдал нь олон нийтийн санаа бодол ба нам, төр, хувь хүнийх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн” гэжээ. Ингэснээр Вьетнамын шийдвэр гаргах дээд байгууллага болох Коммунист намын Төв хороо нь Тхыонгийг сонгогдсоноос хойш ердөө жилийн дараа огцрохыг нь зөвшөөрлөө.

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар огцорчээ

Гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт гаргасан огцрох шийдвэрээ тэрбээр “хувийн болон улс төрийн шалтгаанаар гаргасан" гэдгийг хэлжээ. Өдгөө 45 настай Лео Варадкар мөн эрх баригч либерал-консерватив "Фине гэл" намын даргаас огцорсон байна.

Халдвартай эсээс ХДХВ-ийн ДНХ-г таслан авч чаджээ

2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн CRISPR гэдэг ген засварлах технологийг ашиглан хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ ДНХ-г халдвар авсан эсээс амжилттай таслан авч чадсан тухайгаа Нидерландын эрдэмтэд мэдэгдлээ.

Сар, Дэлхий хоёрын хооронд холбоо тогтоох хиймэл дагуул хөөргөжээ

Хятад улсад зохион бүтээсэн сарны холбооны хоёр дахь хиймэл дагуул болох “Кэчяо 2”-ыг өнөөдөр Вэньчан сансрын хөлгийн буудлаас Чанжэн-8 зөөгч пуужингаар хөөргөлөө.

Өмнөд Солонгост гэрлэлтээ бүртгүүлэгсдийн тоо өсжээ

Өнгөрсөн онд тус улсад 194 мянга орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар өссөн тухай Солонгосын Статистикийн газар мэдээллээ. Ингэснээр тус улсад гэрлэлтийн тоо 2011 оноос хойш анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

Турк улс “хөгшин” хүн амтай орнуудын тоонд оржээ

Өнгөрсөн онд Туркийн хүн амын нийт тоонд (85 сая) 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь түүхэнд анх удаа хоёр оронтой тоонд (10.2 хувь) хүрч, 8 сая 722 мянга 806 болжээ.

“Спэйс Икс” компани лазер холбооны технологио худалдаж эхэлжээ

Америкийн “Спэйс Икс” компани сансар огторгуйн орон зайд хиймэл дагуулуудын хооронд хурдан холбоо тогтооход ашигладаг лазерын туяаны төхөөрөмжөө бусад компаниудад худалдаж эхэлжээ.

"Сити", "Челси" хоёрыг Премьер Лигээс хасаж болзошгүйг анхааруулжээ

Санхүүгийн ил тод байдлын зарчмыг /fair play/ удаа дараа зөрчсөний учир “Манчестер Сити”, Лондоны “Челси” клубуудыг Английн Премьер-Лигээс хасаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай The Sun сонинд мэдээлжээ.

“Нейролинк”-ийн чипийг суулгуулсан өвчтөн шатар тогложээ

Америкийн тэрбумтан Илон Маскийн “Нейролинк” компанийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтөн зайнаас шатар тоглож байгааг тус компани лхагва гарагт шууд дамжуулан үзүүллээ.

ХНС энэ удаад бодлогын хүүдээ өөрчлөлт оруулсангүй

BBC сувгаас мэдээлснээр ХНС бодлогын хүүдээ өөрчлөлт оруулалгүй, тогтвортойгоор хадгалсан ч тус улс дахь инфляц тогтворжсон гэж хэлэхэд бэрхшээлтэй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35