2024/02/23: Тойм мэдээ
2 сарын 26. 10:330

Дайнд 160 гаруй тэрбум ам.долларыг зарцуулаад буй Украины арми ухарсаар…

Өнгөрөгч 17-ны өдөр Украины армийн хувьд мартагдашгүй хүнд өдөр байлаа. Учир нь гурван сарын турш үргэлжилсэн Донбассын хязгаарын Авдеевка хот дахь тулаанд Оросын арми ялалт байгуулан, хотыг бүхэлд нь хяналтандаа авcан юм. ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээр эхэлсэн уг дайн эхлээд бүтэн хоёр жил өнгөрч байгаа ч энэ онд хэрхэх эсэх нь тун бүрхэг байгаа юм. Тус хоёр улсын дайнд зарцуулах төсвийг нь харахад л ойлгомжтой ирээдүй хүлээж байгаа мэт.

Япон: Тайванийн TSMC компанийн хоёр дахь үйлдвэрт 730 тэрбум иенийн татаас олгоно

Японы засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн Кюүшю мужид бүтээн байгуулалт нь эхлээд буй хоёр дахь үйлдвэрт ойролцоогоор 730 тэрбум иенийн татаас олгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл гарчээ.

Иран улс ОХУ-д 400 баллистик пуужин нийлүүлжээ

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 21-ний өдөр хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Иран улс ОХУ-д “газар-газар" ангиллын 400 баллистик пуужин нийлүүлсэн болохыг онцлов. Хоёр улсын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ чангарахын хэрээр харилцан цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна хэмээн дүгнэхэд буруудахгүй болов уу.

АНУ: Хувийн хэвшлийн компанийн сарнаа явагч сарны өмнөд туйлд амжилттай газарджээ

Америкийн сансар судлалын Intuitive Machines компани "Odyssey" хэмээх сарнаа явагч Монголын цагаар өнөөдөр өглөөний 7:24 цагийн орчимд сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардсан гэж мэдэгдсэн байна.

АНУ: ОХУ-д пуужин нийлүүлсэн Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинтай дайтаж байгаа ОХУ-д олон зуун баллистик пуужин нийлүүлсэн гэх Иран улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа зарлав.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/

Бид өмнөх мэдээллээрээ цагаан толгойн дарааллаар эхний 30 муж дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд, тэдгээрийн жилийн дундаж цалингийн хэмжээ, боловсролын ямар зэрэг шаарддаг болон хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг болохыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дараагийн 10 мужийн мэдээлэлтэй танилцъя.

А.Гризманн Парисын Олимпод оролцох хүсэлтэй байна

Францын Le Monde сонинд ярилцлага өгөх үеэрээ өөрийнхөө хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн А.Гризманн энэ зун “ЕВРО-2024” тэмцээнд оролцох ёстой тул түүний хэлсэн үг клубийнх нь хувьд түгшүүр төрүүлэх нь ойлгомжтой.

ОУОХ-ны тавьж буй нөхцлөөр Олимпод оролцох боломжгүй гэв

Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ тавьж буй нөхцлийн дагуу Оросын гимнастикчид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй гэж Олимпын аварга Артур Далалоян үзэж байна.

AT&T-ийн сүлжээ доголдсон шалтгааныг Холбооны мөрдөх товчоо тогтооно

Үүрэн холбооны AT&T компанийн үйл ажиллагаанд гарсан саатлын шалтгааныг тодруулахаар Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын яам ажиллаж байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Кирби пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээллээ.

Их Британид 570 сая доллароор үнэлэгдэх кокаиныг илрүүлжээ

Английн өмнөд нутгийн Саутхэмтон боомтод ирсэн нэгэн хөлөг онгоцноос 5,7 тонн кокаин илрүүлэн хураасан тухай Их Британийн холбогдох албаныхан мэдээллээ.

Путин: Хиймэл оюун ухааны технологийг цэргийн үйлдвэрлэлд ашиглана

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн цагаар 23-ны өдөр Оросын үндэсний баяр болох “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ сүүлийн үед дотоодын цэргийн компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэхийн сацуу “Цэргийн дэвшилтэт техник хэрэгслийг хөгжүүлж, үйлдвэрлэхээс гадна хиймэл оюун ухааны технологийг цэргийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь дараагийн зорилт” хэмээн өгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43