2023/12/12: Тойм мэдээ
2023, 12 сарын 13. 18:570

Хятадын банкнууд нэг сарын дотор үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудад 30 тэрбум юанийн зээл олгожээ

Өнгөрсөн сараас хойш Хятадын төрийн өмчит томоохон банкнуудын хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийн компаниудад зээлсэн мөнгөний хэмжээ 30 тэрбум гаруй юаньд хүрчээ. Сүүлийн үед Хятадын эрх баригчид санхүүгийн хүндрэлд орсон үл хөдлөх хөрөнгийн компаниудад зээл олгохыг дэмжих зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө ээлж дараалан зарлаж байгаа билээ.

АНУ: Хагас дамжуулагчийг дэмжих хуулийн хүрээнд олгогдох анхны татаасыг BAE Systems компани авна

АНУ-ын “Хагас дамжуулагчийн салбарыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд олгогдох анхны татаасыг “F-35”зэрэг тус улсын цэргийн сөнөөгч онгоцонд ашигладаг хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани авахаар болжээ.

2014 онд үйл ажиллагаагаа зогсоосон Берлин-Парис чиглэлийн шөнийн галт тэрэг 9 жилийн дараа дахин явж эхэлжээ

Францын Парис болон Германы Берлин хотыг холбосон шөнийн галт тэрэг 9 жилийн дараа анх удаагаа орон нутгийн цагаар 11-ний өдрөөс дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 11-р сард анх удаа нэгэн зэрэг нэг саяас давжээ

Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 12-ны өдөр мэдээлснээр, тус улсад шинэ эрчим хүчний автомашины (цахилгаан, хосолмол буюу хайбрид хөдөлгүүрт, устөрөгчийн автомашин) сарын үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа 1 саяас давсан талаар онцлов.

ОУВС-гаас Украинд 900 сая долларын зээл олгоно

Олон улсын валютын сангийн /OУВС/ тэргүүн Кристалина Георгиева Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас хэдхэн цагийн өмнө ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл Украинд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрөөс 900 сая ам.доллар олгохыг зөвшөөрчээ.

Оросоос уран худалдан авахыг хориглоно

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Орос улсаас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжин баталжээ.

Улмаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дараачаас бага хувиар баяжуулсан уран импортлохыг бүрэн хориглох ажээ. Одоо хуулийн төслийг Сенатын танхим болон Ерөнхийлөгч Жо Байден батлах ёстой.

Абу-Даби хот тэрбумтнуудыг даллан дуудаж байна

Персийн булангийн эрэг дээр орших АНЭУ-ын нийслэл Абу-Даби хот сүүлийн үед дэлхийн тэрбумтнуудын сонирхлыг татдаг газар болжээ. Тодруулбал, тэрбумтнууд тус хотод тусгай зориулалтын компани (SPV) байгуулж, хөрөнгөө шилжүүлэх болсон байна.

Газрын тос үйлдвэрлэгч Occidental Petroleum компани Crown Rock-ыг 12 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ

АНУ-ын түүхий газрын тос үйлдвэрлэгч Occidental Petroleum занарын өрөмдлөгийн Crown Rock компанийг 12 тэрбум ам.доллароор худалдаж авахаар шийджээ. Сүүлийн саруудад ExxonMobil, Chevron зэрэг дэлхийд данстай эрчим хүчний салбарын компаниуд ээлж дараалан өөр компанийг худалдан авч өөртөө нэгтгэх M&A хэлцэл хийсний араас дахин томоохон хэмжээний хэлцэл явагдахаар болж буй нь энэ бололтой. Occidental Petroleum нь АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын нэг бөгөөд Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн дарга “хөрөнгө оруулалтын суут ухаантан” гэгддэг Уоррен Баффетийн сонгосон компани гэдгээрээ онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39