2023/10/24: Тойм мэдээ
2023, 10 сарын 25. 10:350

Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдал Хамасын Путинд өгсөн “бэлэг” үү?

Палестины улс төрийн, зэвсэгт Хамас бүлэглэл болон Израилийн хооронд өнгөрөгч 7-ны өдөр эхэлсэн мөргөлдөөн Украины нутаг дэвсгэрт жил хагасаас илүү хугацаагаар үргэлжилж буй дайныг өдүүлсэн ОХУ-ын хувьд тун ч ашигтай үйл явдал болж байна гэх дүгнэлтийг шинжээчид хийх болжээ.

Өмнөд Европт чидун жимсний ургац муу байгаагийн улмаас дэлхийн зах зээл дээр оливын тосны үнэ “тэнгэрт хадах” болжээ

Нью Йорк Таймс сонины нэгэн мэдээнд Испани төдийгүй Өмнөд Европын орнууд дэлхийн оливын тосны үйлдвэрлэлийн гуравны хоёроос илүү хувийг эзэлдэг хэдий ч Европын өмнөд хэсэгт сүүлийн жилүүдэд болсон цаг агаарын таагүй уур амьсгалаас болж чидун жимсний ургац огцом буурсан болохыг онцлон тэмдэглэжээ.

ОХУ: Дэлхийд ноёлсон АНУ төвтэй дэг журам цаашид нуран унах болно

Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены дэлхийд шинэ дэг журам бий болгох шаардлагатай гэсэн үгтэй санал нийлж байгаа ч АНУ л зөвхөн үүнийг бий болгох чадвартай гэдэгтэй санал нийлэхгүй байна” хэмээн хэлснийг Спутник агентлаг мэдээлэв.

Chevron АНУ-ын газрын тосны хайгуулын компанийг 53 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ

Hess Corporation компанийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй хувьцаа бүртээ Chevron компанийн 1.025 ширхэг хувьцаа авах аж. Гэрээний нөхцлийн дагуу Hess Corporation компанийн өрийг нэмж тооцсноор тус компанийн үнэлгээ нийтдээ 60 тэрбум ам.доллар болж буй гэнэ.

Tsingtao Brewery компанийн нэгж хувьцааны үнэлгээ огцом унажээ

Даваа гарагийн өглөө Шанхайн хөрөнгийн бирж нээгдэхэд Tsingtao шар айргийг үйлдвэрлэдэг Tsingtao Brewery компанийн нэгж хувьцааны үнэлгээ огцом унажээ. Тийнхүү даваа гарагийн үдээс хойш хувьцааны үнэлгээ харьцангуй тогтворжсон байна.

Apple болон Samsung-ийн араас Google ч мөн өөрийн хөгжүүлж буй ухаалаг гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэхээр болжээ

Google компани өөрсдийн хөгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох “Pixel 8”-ыг ирэх оноос Энэтхэгт үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаагаа зарлав.

Биткоины ханш өсөж, сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр үнэлгээнд хүрчээ

CoinMarketCap хуудасны мягмар гарагийн мэдээллээс үзвэл мягмар гарагт биткоины ханш 11.86 хувиар өсөж, 34,322.47 ам.долларт хүрчээ.(Уг мэдээг бэлтгэж буй цаг буюу мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар тус коины 24 цагийн өсөлт 10.4 хувьтай байгаа бөгөөд коины үнэлгээ нь 33,791.15 ам.доллар байна.)

Энэтхэг: Дели хотын агаарын чанар муудаж байгаа ч хамгийн муу түвшинд хараахан хүрээгүйг албаныхан сануулжээ

Даваа гарагт холбогдох албаныхны мэдэгдсэнээр Дели хотын агаарын чанарын индекс 306-д хүрсэн ч ойрын өдрүүдэд агаарын чанарын индекс 306-аас буурахгүй гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43