2024/03/19: Тойм мэдээ
3 сарын 20. 10:080

АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, Илон Маск тэргүүтэй Америкийн сансар судлалын SpaceX компани АНУ-ын засгийн газрын агентлагтай байгуулсан 1.8 тэрбум ам.доллароор хэмжигдэх нууц гэрээний үндсэн дээр тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор зорьж буй талаар онцолжээ.

Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, хиймэл оюун ухааны технологийн хөгжлөөс хоцорсон гэхэд нэг их хилсэдсэн болохгүй Apple компани өөрийн энэхүү сул талаа нөхөх зорилгоор Google-тэй хамтран ажиллахаар зорьж буй талаар онцолжээ.

Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ

Орон нутгийн цагаар 18-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, онлайн худалдааны салбартаа Хятаддаа тэргүүлэгч “Таобао” платформ дээр уг загвар нь 2.39 сая юаниар борлуулагдаж эхэлсэн болохыг онцлов.

Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно

Финландын цагаачлалын албаны мэдээллээр, өнгөрсөн онд 6 281 хүн сургуульд сурахын тулд тус улсад оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргасан нь нийт хүсэлт гаргасан хүмүүсийн дотор хамгийн их хувийг эзэлсэн байна.

Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ

Хятадад шинээр гэр бүл бологсдын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаагаа өслөө. 2023 онд тус улсад 7.68 сая хүн гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн байна.

Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байхыг АНУ, Япон уриалав

Орос улс хиймэл дагуулын эсрэг сансарт байрлалтай цөмийн зэвсгийг бүтээж байна гэж Вашингтон үзэж байгаа бөгөөд түүний дэлбэрэлт нь цэргийн холбооноос эхлээд телефон утасны үйлчилгээг бүхэлд нь сүйрүүлж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа

Туркийн хөл бөмбөгийн Суперлигийн тэмцээний 30 дугаар тойрогт “Трабзонспор” ба “Фенербахче” багуудын хооронд болсон тоглолтын дараа олныг хамарсан зодоон болсонтой холбогдуулан ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэл гаргалаа.

Япон улс бодлогын хүүгээ нэмэгдүүллээ

Мягмар гарагт Япон улсын Төв банкнаас сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаагаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Улмаар тэд бодлогын хүүгээ -0.1 хувиас 0-0.1 хувьд хүргэсэн байна.

Аважи арал дээр нисдэг машины туршилт хийжээ

“Пасона” групп Японы баруун нутгийн Хиого мужийн Аважи арал дээр Аважи хотын захиргаа зэрэг түншүүдтэйгээ хамтран нисдэг автомашины туршилт хийжээ.

АНУ-д асбест хэрэглэхийг хоригложээ

Хорт хавдар үүсгэдэг асбест гэдэг химийн бодисыг үе шаттайгаар хэрэглээнээс хасаж эхэлсэн тухай АНУ-ын Засгийн газрын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) мэдэгджээ.

Пи тооны 105 их наяд орныг тооцоолж дээд амжилт тогтоожээ

Өгөгдөл хадгалах чиглэлээр мэргэшсэн Америкийн “Солидайм” компанийн мэргэжилтнүүд Пи тооны бутархай хэсгийг 105 их наяд орон хүртэл бодож, өмнөх дээд амжилтыг эвджээ. Өмнөх рекордыг 2022 онд 100 их наяд бутархай орноор тогтоож байв.

Караокений төхөөрөмжийг зохион бүтээгч Шигеичи Негиши 100 насандаа таалал төгсжээ

Түүний бүтээсэн “Спарко Бокс” хэмээх караокений төхөөрөмж нь анх 1967 онд худалдаанд гарч байсан бөгөөд Бүх Японы караокений төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос “хамгийн эртний караоке төхөөрөмж мөн" хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр 1967-1971 онд бие даан караоке төхөөрөмж бүтээсэн Японы таван зохион бүтээгчийн нэг байв.

Амьдрахад 9 сар л үлдсэн эмэгтэйн нөхрөөсөө гуйсан сүүлийн хүсэл нь урьд учирч байсан залуутайгаа дахин нэг удаа ойртох байжээ

Саяхан Reddit платформ дээр нэгэн залуу өөрийн амьдралын түүхийг хуваалцсан нь олон нийтийг талцуулаад авчээ.

Учир юу вэ гэвэл, түүний эхнэр хүнд өвчин туссан бөгөөд амьдрахад ердөө л 9 сар үлдсэн гэнэ. Гэхдээ түүх үүгээр дуусаагүй. Тодруулбал…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35