2024/03/12: Тойм мэдээ
3 сарын 13. 10:190

АНУ: TSMC компанид 5 тэрбум ам.долларын татаас олгоно

АНУ-ын Аризона мужид хагас дамжуулагчийн үйлдвэр барьж буй Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компани тус улсын “Хагас дамжуулагчийн тухай хууль”-д заасны дагуу 5 тэрбум ам.долларын татаас авах төлөвтэй байгаа талаар Bloomberg News агентлаг мэдээлэв.

Натали Портман, Бенжамен Мильпье нар 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьжээ

Холливудын од Натали Портман (42) болон Францын бүжиг дэглээч Бенжамен Мильпье (46) нар 11 жилийн хамтын амьдралаа эцэс болгохоор шийджээ. Учир нь Мильпьегийн нууц амрагийн явдал олон нийтийн сонорт хүрээд хэдийн нэг жилийн нүүрийг үзээд байгаа билээ.

Америкийн их, дээд сургуулиудад суралцаж буй Энэтхэг оюутнуудын тоо Хятад оюутнуудынхаас давахад ойртжээ

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн онд дэлхийн хамгийн олон хүн амтай орны байр сууриа Энэтхэгт алдсан бол Америкийн их дээд сургуульд дахь Энэтхэг оюутнуудын тоо ч хурдацтай нэмэгдэж, Хятад оюутнуудыг ардаа орхиход ойрхон ирсэн талаар онцолжээ.

Биткоины ханш 72,000 ам.долларыг давлаа

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ анх удаагаа 72,000 ам.долларыг давжээ. Улмаар мягмар гарагийн 10:45 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 72,193.73 ам.доллар байна.

Ж.Байден 2025 оны төсвийн төслийг танилцуулжээ

Тэрээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт 895 тэрбум доллар (жилийн өмнөхөөс нэг хувиар илүү) хүссэн бөгөөд үүний 850 тэрбумыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулна гэж ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гуравдугаар сарын 11-ний даваа гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.

ОУЭШ-ийн ерөнхийлөгчөөр Аканэ Томоког сонголоо

Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ шинэ ерөнхийлөгчөөр Аканэ Томоко сонгогдлоо. Тэрбээр Хааг хотод төвтэй тус байгууллагыг 2027 он хүртэл гурван жилийн хугацаатай тэргүүлэх анхны япон хүн болж байна.

Күнфү Панда-4 тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 58.3 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүллээ.

Боинг компанийн үйлдвэрлэлийн стандартын тухайд шүгэл үлээсэн эр амиа алдсан байдалтай олджээ

BBC сувгаас мэдээлснээр Жон Барнетт нь амиа алдахаас өмнөх өдрөө мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт мэдүүлэг өгснийхөө дараа өдөр нь тийнхүү амиа алдсан байдалтай олджээ.

АНУ, Их Британи улсууд Йемений хутичуудад дахин цохилт өгчээ

Эвслийн хүчнийхэн Эль-Ходейда мужийн нутагт 17 удаа агаарын цохилт өгсөн байна. Цохилтод мөн мужийн засаг захиргааны төв, хэд хэдэн суурин, мөн Улаан тэнгисийн эрэгт орших Рас-Иса боомт өртжээ. АНУ, Их Британийн цэргийн онгоцууд мөн Саад муж дахь хутичуудын байгууламжуудад доод тал нь таван удаа цохилт өгсөн байна.

Хятадад 4 сая орчим га талбайг ойжуулжээ

Үндэсний ойн аж ахуйн газрын тайланд дурдсанаар, энэхүү тоон үзүүлэлт нь 2022 онд 3.83 сая га талбайг ойжуулсантай харьцуулахад өссөн байна. 2023 онд тус улс мөн 4.379 сая га талбайг нөхөн сэргээж, 1.905 сая га элсэрхэг, чулуурхаг газрыг сэргээжээ.

Академийн шагнал гардуулах ёслолын наадмыг үзэгчдийн тоо нэмэгджээ

Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй уг шагналыг гардуулах ёслолыг шууд дамжуулсан Эй-Би-Си телевизээр дунджаар 19.5 сая хүн үзсэн байна. Энэ нь 2023 онд 18.8 сая хүн үзэж байсантай харьцуулахад 4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Реппер Ye-ийн охин Норт Уэст “Бага сургуулиа хаясан нэгэн” гэх нэртэй анхны цомгоо гаргахаар бэлдэж буйгаа зарлажээ

Норт Уэстийн хувьд өдгөө дөнгөж 10 настай бөгөөд “Бага сургуулиа хаясан нэгэн” гэх цомгийнх нь нэр олны санааг зовоож байгаа юм.

Хаитигийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгджээ

А.Хенри шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн зөвлөлийг байгуулж, түр ерөнхий сайдыг томилсны дараа огцорно гэж мэдэгдсэн байна. 2021 онд Хаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моиз амиа алдсанаас хойш тэрбээр сонгогдолгүйгээр уг албан тушаалыг хашиж байсан юм.

Молдовад хиймэл оюун ухаан ашиглан дарс гарган авчээ

Молдова улсын дарс үйлдвэрлэгчид түүхэндээ анх удаа хиймэл оюун ухаан ашиглан нэрсэн дарсыг Дюссельдорф хотноо болсон “ПроВайн-2024” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

Porsche шинэ загварын цахилгаан хөдөлгүүрт, спорт автомашинаа худалдаанд гаргалаа

Ирэх зунаас захиалагч нарынхаа гарт хүрэх тус автомашины хувьд захиалагч нартаа хүрсэн даруй ашиглалтад буй хамгийн хурдан, цахилгаан хөдөлгүүрт, спорт автомашинуудын нэгээр яах аргагүй бичигдэх юм.

Станислав Взитек: Польш улс ямар нэг зорилгоор Украинд цэрэг оруулах төлөвлөгөөгүй байна

Польш улсын хувьд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны Украин улсад цэрэг илгээх санаачилгыг дэмжсэн ч өөрсдөө цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан билээ.

“Шяоми” компани цахилгаан автомашинаа худалдаанд гаргана

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч тав дахь том компани улсын хэмжээнд 29 хот дахь 59 дэлгүүртээ захиалга авна гэж “Вэйбо” хуудсандаа мэдээлжээ. Шинэ автомашиныг гуравдугаар сарын 28-нд олон нийтэд танилцуулахаар товлоод байгаа бөгөөд үнийг нь тухайн үед танилцуулах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35