2023/10/11: Тойм мэдээ
2023, 10 сарын 12. 10:410

Дэлхийн эдийн засгийг “чичрүүлж буй” Израиль-Палестины мөргөлдөөн

Тухайлбал Bloomberg агентлагийн мэдээлснээр ам.долларын спот индекс 0.2 хувиар өссөн бол АНУ-ын 10 жилийн төрийн сангийн өгөөж мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн спот алтны үнэ унц нь 1850.52 ам.доллар болж, 1 хувиар өссөн байна. Алтны үнэ сүүлийн үед буурах хандлагатай болж, өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн доод цэгтээ хүрсэн ч энэхүү үйл явдлын “ачаар” ийнхүү сэргэж буй бололтой.

General Motors компанийн Канад дахь үйлдвэрийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ

Bloomberg News зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр General Motors компанийн удирдлагууд Канад дахь автомашины үйлдвэрчний эвлэл болох Unifor-той урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан тухай мэдээлэв.

ТАСС: Володимир Зеленьский Ойрхи Дорнод дахь үйл явдлаас үүдэн барууныхан Украинд хандуулах анхаарлаа сулруулж магадгүй гэж болгоомжлох болжээ

Түүний хэлснээр, “Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Украинд хандуулах анхаарлаа сулруулж магадгүй юм. Гэхдээ миний зүгээс АНУ бидэнд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа.

Хэрэв Киевт үзүүлэх тусламж зогсвол цаг хугацаа ОХУ-ын талд эргэнэ” гэжээ.

Сэм Банкмэн Фрийдийн хуучин найз бүсгүй түүний эсрэг мэдүүлэг өгчээ

Түүний мэдэгдсэнээр Сэм өөрийн авсан зээлийг төлөхийн тулд Каролайнд хэрэглэгчдийн мөнгийг авахыг даалгасан гэсэн байна. Улмаар Сэм Банкмэн Фрийдийн боловсруулсан тогтолцоо нь хэрэглэгчдийн оруулсан мөнгийг угааж, тэднээс мөнгийг нь хулгайлахад зориулагдсан гэжээ.

Самсунг Электрониксын ашиг гуравдугаар улиралд 78 хувиар буурчээ

Тэдний мэдэгдсэнээр тэд өнгөрөгч улиралд ойролцоогоор нийт 2.4 их наяд воны ашигтай ажилласан бөгөөд энэ нь 2022 оны мөн үеэс даруй 8.45 их наяд воноор буурсан үзүүлэлт гэнэ. Улмаар тэдний орлого ч 2022 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 12.7 орчим хувиар буурсан гэж тооцож байгаа ажээ.

BBC суваг Газын зурвасаас шууд мэдээлж байна

Лхагва гарагт BBC сувгийн сэтгүүлч Бет Тимминс Газын зурваст оршин суудаг Камал Машхаравитай ярилцжээ. Улмаар мөргөлдөөний халуун цэгт буй Камалын хэлснээр, “Энд үнэхээр хэцүү байна. Бидэнд ус, интернэт, цахилгаан ч алга. Хүүхдүүд маань шархадсан. Миний уушги гэмтсэн. Гэр бүлийн гишүүдээс минь хэдэн хүн амь үрэгдсэн ч интернэтгүйн улмаас бусад амьд үлдэгсэдтэй холбоо тогтоож чадахгүй байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
2
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24