2024/01/03: Тойм мэдээ
1 сарын 4. 10:590

Илон Маскийг худалдаж авснаас хойш X платформын зах зээлийн үнэлгээ 72 хувиар унажээ

Нийгмийн сүлжээний X платформыг (хуучнаар Twitter) Илон Маск худалдаж авснаас хойш тус компанийн зах зээлийн үнэлгээ 70 гаруй хувиар буурсан нь судалгаагаар тогтоогджээ.

АНУ-ын холбооны засгийн газрын өр анх удаа 34 их наяд ам.долларыг давжээ

АНУ-ын холбооны засгийн газрын өр нэмэгдсээр, анх удаагаа 34 их наяд ам.долларыг давжээ. Энэ нь тус улсын төсөвт “улаан гэрэл” асаад буйгаас өөрцгүй юм.

Дэлхий өнөөдөр Наранд хамгийн ойр цэгт хүрнэ

Энэ үед огторгуйн дурангаар харвал Нарны дүгэрэг долоодугаар сарын эхэн үеийнхээс 3 хувиар том харагдах бөгөөд Дэлхий, Нар хоёрын хоорондох зай 147 сая км (0.98 астрономын нэгж) болно.

Ханеда нисэх буудалд гарсан ослыг шалгахад Airbus, Францын Засгийн газар тусална

Өчигдөр буюу мягмар гарагт Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөн хэргийг мөрдөн шалгахад туслах мэргэжилтнүүдийн багийг Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани илгээхээр бэлтгэж байна.

АНУ байгалийн шингэрүүлсэн хийн экспортоор Катар, Австралийг ардаа орхин дэлхийд анх удаа тэргүүлжээ

Bloomberg News агентлаг статистик мэдээллээс иш татан орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын шингэрүүлсэн хийн экспорт 91.2 сая тоннд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцолжээ.

Мэн муж улсын анхан шатны сунгаанаас хасах шийдвэрийг Д.Трамп давж заалджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Мэн муж улсын Төрийн нарийн бичгийн дарга Шенна Беллоузын шийдвэрийг давж заалдсан тухай Кеннебек тойргийн шүүхийн эх сурвалж мэдээлжээ.

Японд газар хөдөлсний улмаас амь эрсэдсэн хүний тоо 62-т хүрчээ

Шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Японы төв нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байна.

Хятадад шинэ жилийн баярын өдрүүдээр 135 сая хүн дотооддоо аялжээ

2023 оны 12 дугаар сарын 30-аас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилсэн шинэ жилийн баярын гурав хоногийн амралтаар Хятадын 135 сая дотоодын жуулчин аяллаа гэж Соёл, аялал жуулчлалын яамны мэдээнд дурджээ.

Зөнч Ванга 2024 онд ямар, ямар онцлох үйл явдал болно гэж зөгнөсөн бэ?

1911 онд Македони улсад төрсөн, төрөлхийн хараагүй Ванга эмээ буюу Вангелия Пандева Гуштеровагийн зөгнөлүүд заримдаа итгэхийн аргагүйгээр биеллээ олчихсон байдаг. Түүний өнгөрөгч оныг харан зөгнөсөн зүйлсийн дийлэнх нь биеллээ олоогүй ч нарны идэвхжилийн тухайд зөгнөсөн ганц зөгнөл нь мөн л биелж, шинжлэх ухаанчдыг гайхшируулсан билээ.

Тэгвэл зөнч Ванга 2024 онд ямар, ямар онцлох үйл явдал болно гэж зөгнөсөн юм бол?

ХАМАС-ын удирдагчдын нэг Бейрут хотод өгсөн цохилтод амиа алджээ

Израилын арми мягмар гаргийн шөнө Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ. Энэ үеэр амиа алдсан хүмүүсийн нэг нь ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Салех Аль-Арури байсныг тус бүлэглэл мэдэгдсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгисийн асуудлаар хуралдах төлөвтэй байна

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Улаан тэнгис дэх нөхцөл байдлыг хэлэлцэхээр лхагва гарагт буюу өнөөдөр хуралдах төлөвтэй байна гэж тус зөвлөлийг энэ сард даргалж буй Франц улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Николас де Ривьер мягмар гарагт мэдээлжээ.

2024 онд шинжлэх ухааны салбарт болох хамгийн онцлог үйл явдлууд

Өвчинтэй тэмцэгч шумуулууд, асар хурдтай супер компьютерууд зэрэг 2024 оны хамгийн ихээр хүлээгдэж буй шинжлэх ухааны үйл явдлуудыг Nature сэтгүүлээс нэрлэжээ.

Z үеийнхэн яагаад өмнөх үеийнхнээсээ илүү хурдан хөгширч байгааг ийн тайлбарлажээ

Орчин цагт хүний насыг гадаад үзэмжээр нь барагцаалахад тун ярвигтай болсон билээ. Учир нь өнөө цагийн 40, 50 настнууд өмнөх үеийн 40, 50 настнуудтай харьцуулахад хамаагүй залуу харагдах болж, сэтгэлгээ нь ч түүний даган залуулаг болох болсон. Гэхдээ Y болон X үеийнхэн залуу төрхөө хадгалж буй энэ цаг үед Z үеийнхэн тэдэнтэй нэг үе мэт харагдах болсныг хүмүүс гайхаж буй.

Тэгвэл саяхан мэргэжилтнүүд энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар ажиллажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39