Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хишигт Эрдэс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Шугамын мастер

Насосын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих; Носос ажиллаж байгаа үед байнга хяналт тавьж байх, ажиллагаанд гэмтэл илэрвэл шуурхай арга хэмжээ авах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм горим мөрдөх.

ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЧ

Хүнсний аюулгүй байдал, чанар стандарт, эрүүл ахуйг ханган ажиллах, хоол үйлдвэрлэлийн цэсийн дагуу захиалсан түүхий эд бүтээгдэхүүнийг дагалдах баримт бичгийн хамт мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлэлт өгөн хүлээн авах Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах Хоол хүнсээр дамжих өвчний сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үед шалтгаан, үүсгэгч, өвчний эх уурхай, дамжсан замыг тодорхойлох, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хариуцан зохион байгуулах Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтнууд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахин ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутамд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, үзлэгт хамрагдсаныг баталгаажуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт баталгаат эмчийн гарын үсэг байгаа эсэхийг шалгах Хоол үйлдвэрлэлийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хэвийн хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, машины цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйтгэл технологийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Хоол үйлдвэрлэлээс үүссэн хог хаягдлыг хадгалах, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр ажлын байрны үзлэг хийж, илэрсэн үл тохирлыг бүртгэн, залруулах арга хэмжээ бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн ажлын тайланг долоо хоног, сар, улирал, жилээр гаргах  

ХИМИЧ

Өдөр тутмын нүүрсний шинжилгээг цаг хугацаанд нь найдвартай гүйцэтгэх Лабораторийн шинжилгээ бүрийг буюу илчлэг, хүхэр, харьцангуй нягт, дэгдэмхий, үнслэг, чийг зэрэг шинжилгээнүүдийн үр дүнг үнэн зөв тодорхойлох Нүүрсний дээж шинжилгээ бүрийн дараа, тоног төхөөрөмжийн арчилгаа/цэвэрлэгээ хийх, ажлын байрны эмх цэгцтэй байх

ЗАСВАРЫН МЕХАНИК

Техникийн бэлэн байдлыг хангах, үзлэг оношилгоог хийх, засвар үйлчилгээг гүйцэтгэх

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Компанийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу хүний нөөцийн бүрдүүлэлтийг төлөвлөж, ажлын байрны захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллах Сургалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хянах Нийт ажилтнуудыг идэвхжүүлэх, олон нийтийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих

УУРХАЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Төслийн талбай дээрх хүний нөөцийн үйл ажиллагааг зохион байгуулах Ажилтнуудын бүртгэл мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв гаргаж, өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авч холбогдох хэсэг нэгжийн удирдлагаар шийдвэрлүүлэх Шинээр төслийн талбайд очиж буй ажилтнуудыг хүлээн авч, холбогдох заавар зөвлөмжийг өгч чиглүүлэх Уурхайн хэмжээний хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дүрэм, журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх Ажилтнуудын тогтвортой байдал, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарч сайжруулах санал санаачилгыг гарган идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулах  

ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

Төслийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л aман болон бичгийн орчуулгыг Монголоос Хятад , Хятадаас Монгол хэлрүү мэргэжлийн өндөр түвшинд орчуулах

АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР

Өдөр тутам уурхайн тээврийн зам талбай засах ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, технологийн паспортын дагуу хийж гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 18 хороо, зайсан гудамж рояал рэсидэнс хотхон 16-4 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.