Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монгол банкны холбогдох журам, дүрэм, заавар, эрх зүйн баримт бичиг, ХААН Банкны Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн эсрэг баримтлах бодлого, түүнд нийцүүлэн гаргасан Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй; ХААН Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдлэгээ байнга сайжруулж, харилцагчид мэдээллийг аль болох энгийн ойлгомжтой байдлаар өгөх, цахим Банкны хэрэглээг харилцагч бүрд сурталчлан таниулах; Харилцагч бүртэй эрх тэгш, зөв боловсон, албан харилцааг баримтлан харилцах, харилцагчийн хүсэлтийг анхааралтай сонсож, шуурхай үйлчилгээ үзүүлэх, өөрөө шийдвэрлэх боломжгүй бол удирдах ажилтанд мэдэгдэх, шийдвэрлүүлэх;
Монгол Улсын хууль тогтоомж, ХААН Банкны дотоод хэм, хэмжээ (бодлого, дүрэм, журам зэрэг зохицуулалтын баримт бичиг, тушаал, шийдвэр, санамж, зөвлөмж зэрэг үүгээр хязгаарлагдахгүй)-г дагаж мөрдөх, шаардлагатай тохиолдолд Банкны холбогдох журмуудад өөрчлөлт оруулах саналаа холбогдох газар, албадад тавих "ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлого", "ХААН Банкны мэдээллийн аюулгүй байдлын технологийн бодлого", "ХААН Банкны нууцын журам", "Нууцын гэрээ", МАБ-ын үүрэг хариуцлагын журам"-ыг мөрдлөг болгон ажиллах Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлэх, нэгжид олгогдсон зээлийн хугацаа хэтрэлт, зээлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, зөрчлийг арилгахад байнга анхаарч ажиллах
ХААН Банкны Төв банкны газар нэгжүүдэд чанартай аман болон бичгийн орчуулгын үйлчилгээг өгөгдсөн хугацаанд багтаан үзүүлэх, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах, банкны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
Цахим сувгаар үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судласны үндсэн дээр сайжруулах, шинийг эрэлхийлэх, түүний UX/UI дизайныг гүйцэтгэнэ.
Банканд шаардлагатай ПХ-ийн төслүүдэд оролцож ажиллах ба хариуцсан төслийн хөгжүүлэлтийг ПХХҮШ(SDLC) журмын дагуу чанартай хийж гүйцэтгэх; Банканд хэрэгжиж байгаа төслүүдэд МТ болон програмчлалын зүгээс хамтран ажиллах, туршиж нэвтрүүлэх; ПХ-ийн хөгжүүлэлтэд ПХХҮШ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, ПХ-ийн төслүүдийн хэрэгжилтэд мониторинг хийх; Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.
Мэдээлэл технологийн бүтээгдхүүн, үйлчилгээний хэрэглэгчийн шаардлага дээр анализ хийн хүсэлт гаргагчийн асуудлыг шийдэх, бизнес аналистын арга техникүүдийг ашиглан шаардлагыг боловсронгуй болгох; Бизнесийн шаардлагыг хэрэгжүүлэх, шийдэл нь хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх, системийн хүртээмжтэй байдалд (system availability) сөргөөр нөлөөлөхгүй байх шийдлийг боловсруулахад шийдлийн архитект, захиалагч, вендор, компанитай хамтран боловсруулах; Скрам аргаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн скрам багийн гишүүн болон оролцон бүтээгдхүүн хариуцагчийн боловсруулж эрэмбэлсэн бүтээгдэхүүний backlog-ийг спринтийн backlog болгох, шийдэл боловсруулан скрам багийн гишүүн болж ажиллах; Төслийн скрам эвентүүдэд, тогтмол оролцож скрам багийн хурд, бүтээгдхүүний үр өгөөжийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг тогтмол оруулж, санаачлах, бие даан ажиллах; Төсөл, төслийн спринтийг хэрэгжүүлэх явцад гарч буй аливаа шийдлийн тодорхойгүй байдал, эрсдэлтэй шийдэл зэрэгт төслийн багт дэмжлэг үзүүлэн зөв шийдлийг боловсруулж, төслийг хугацаандаа, чанартай нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх; Төслийн оролцогч гадны вендор
Хөдөө аж ахуйн салбарын зээл хүсэгчийн санхүүгийн болон салбарын эрсдэлийг үнэлэх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох, тооцох, мэргэжлийн дүгнэлт гаргах, хөдөө аж ахуйн зээлийн багцын чанарыг хянах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх.
Салбар, нэгжийн өдөр тутмын ажил, үйлчилгээнд ажиллан, техникийн бүрэн бүтэн байдал, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хариуцах;
Нэгжийн зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн харилцагч нараа халамжлах, уялдаа холбоотой байх, шинэ харилцагчийг татах, банкны харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх; Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт болон гэрээг тухай бүрд холбогдох программаас бэлтгэн харилцагчид тайлбарлан өгч хянуулан, гарын үсэг зуруулж, хувийн хэргийн бүрдлийг холбогдох тушаал, журмын дагуу бүрдүүлэх; Нэгжийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээ, зээл болон депозитын багцын тогтвортой өсөлтийг хангах, бэхжүүлэх, бизнесийн зорилго, зорилтод хүргэн ажиллах;