Virgin Galactic компани сансрын анхны аяллаа амжилттай зохион байгуулжээ
2023, 8 сарын 11. 17:020

Пүрэв гарагт Virgin Galactic сансрын аяллын компани анхны аяллаа амжилттай зохион байгуулжээ. Нийт гурван аялагчтай тус аялал ердөө цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн байна.

BBC сувгаас мэдээлснээр Eve гэх сансрын хөлөг АНУ-ын Нью Мексико муж дахь Spaceport America талбараас орон нутгийн цагаар өглөөний 08:30 минутад хөөрсөн гэнэ. Тийнхүү нислэг эхэлснээс таван минутын дараа Eve хөлгөөс Unity пуужин салж, төдөлгүй аялагчид уртрагийн 85 километрийн өндөрт суудлын бүсээ тайлж, жингүйдлийг мэдэрчээ.

Нэг тасалбар нь 250,000 ам.долларын үнэтэй тус аялалд Жон Гүүдмэн, Ана Майерс, Кейша Шахафф нар зорчсон юм. Жон Гүүдмэнийн хувьд Паркинсоны эмгэгтэй нэгэн бөгөөд тэрээр энэ эмгэгээр өвчилсөн ч сансарт гарсан дэлхийн хоёр дахь хүн болсон байна. Харин Ана Майерс, Кейша Шахафф нарын хувьд ээж охин хоёр ажээ. Тэдний хувьд тус аялалд хамрагдсанаар сансарт хамтдаа гарсан анхны ээж-охины хоршил болсон юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43