Фолкландын арлуудын статусыг Их Британийн талтай хэлэлцэнэ гэв
1 сарын 18. 15:040

Фолкландын (Мальвин) арлуудын статусын талаар Их Британи улстай дипломат хэлэлцээ хийнэ гэж Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камеронтай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв.

Тэрбээр Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Sky News телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бид Мальвины арлуудын асуудлыг хэлэлцсэн. Энэ бол цаашдын дипломат хэлэлцээний гол сэдэв юм" гэж хэлсэн байна.

Х.Милей, Д.Камерон нарын уулзалтын үеэр Фолкландын (Мальвин) арлуудын статусын талаар "бие биетэйгээ санал нийлэхгүй байхаар тохиролцсон" гэж Их Британийн Гадаад хэргийн яам урьд нь мэдэгдсэн байна. Үүний сацуу талууд худалдаа, боловсрол, соёлын салбарын харилцааг бэхжүүлэх арга замыг хэлэлцлээ гэж уг мэдэгдэлд дурджээ.

Атлантын далайн баруун өмнөд хэсэгт орших Фолкландын арлуудын эзэмшлийн асуудлаарх газар нутгийн маргаан Аргентин, Их Британийн хооронд хоёр зуун жилийн турш үргэлжилж байгаа юм. 1982 оны дөрөвдүгээр сард тус хоёр улсын хооронд дайн дэгдэж, хоёр сар хагас үргэлжилсэн тулаанд Аргентины тал 649 цэргээ алдаж, ялагдал хүлээсэн билээ. Энэ дайнд Их Британийн талаас 255 хүний амь эрсэджээ.

2013 оны гуравдугаар сард болсон бүх нийтийн санал асуулгаар тус арлуудын оршин суугчдын дийлэнх нь арлуудыг Их Британийн эзэмшилд үлдээх санал өгсөн ажээ. Аргентин улс тус санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна.



Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21