Ажил эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн таатай орноор Исланд шалгарчээ
3 сарын 7. 16:000

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Британийн Economist сэтгүүл "glass-ceiling index"-ээ танилцууллаа.

Тус сэтгүүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 29 гишүүн орныг ажиллах хүчний оролцоо, хүйстэй холбоотой цалингийн зөрүү зэрэг 10 үзүүлэлтээр жагсаасан байна.

Энэхүү жагсаалтыг удирдах албан тушаалуудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд хашдаг Исланд улс тэргүүлсэн бол тус улсын араас Швед, Норвег, Финланд улсууд бичигдсэнээр Скандинавын орнууд эхний дөрвөн байрыг эзэлжээ.

Харин Япон, Турк, Өмнөд Солонгос улсууд жагсаалтын сүүлийг мушгиж, 27, 28, 29 дүгээрт тус тус бичигдсэн байна. Эдгээр гурван оронд эмэгтэйчүүд ажил эрхлэхтэй холбоотой томоохон саад тотгоруудтай тулгарсан хэвээр байгааг сэтгүүлд онцолжээ.


Эх сурвалж: Economist /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43