Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа Куба улс НҮБ-аас анх удаа тусламж хүсжээ
3 сарын 1. 3:130

Эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгаа Карибын тэнгисийн арлын улс болох Куба НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас анх удаа хүүхдүүдэд сүүний тусламж үзүүлэхийг хүсжээ.

Орон нутгийн цагаар 28-ны өдөр EFE агентлагийн мэдээлснээр, Кубын засгийн газар саяхан Дэлхийн хүнсний хөтөлбөрт 7-оос доош насны хүүхдүүдэд зориулан тослоггүй сүүг тогтвортой нийлүүлэхийг хүссэн албан бичиг илгээсэн болохыг онцолсон байна.

Куба дахь Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн төлөөлөгч EFE агентлагт хэлэхдээ "Кубын засгийн газраас хүүхдүүдэд сар бүр 1 кг сүү олгохыг хүссэн нь үнэн. Тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн ноцтой хямралын нөхцөл байдлыг харгалзан бид холбогдох арга хэмжээг аль хэдийн авч эхлээд байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Куба улс Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анх удаа албан ёсоор дэмжлэг хүссэн нь энэ” хэмээн нэмж хэлэв.

Энэ сард Куба улс 48,000 орчим хүүхдэд хүрэлцэх 144 тонн хуурай сүүг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хүлээн авсан гэдгийг EFE агентлаг мөн дурдсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43