2024/01/29: Тойм мэдээ
1 сарын 30. 10:393

Hyundai компани Орос дахь үйлдвэрээ худалдан, тус улсын зах зээлийг бүрэн орхихоор болжээ

Интерфакс агентлагийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, Hyundai Motor компани Орос дахь үйлдвэрээ орон нутгийн Art Finance компанид худалдах гэрээ байгуулсан болохыг онцолжээ.

Финландын Ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорно

Финланд улс НАТО-д элссэнээс хойших ерөнхийлөгчийн анхны сонгууль ням гарагт боллоо. Ням гарагт болсон санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50 ба түүнээс дээш хувийн саналыг аваагүй тул хоёр дахь шатны сонгуулийг явуулахаар шийдвэрлэжээ.

НҮБ: Дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэнэ

Дэлхийн аялал жуулчлалын салбар 2024 онд “COVID-19” цар тахлын үр дагавраас бүрэн сэргэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв.

Японы сарнаа буугч аппарат ажиллаж эхэлжээ

Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж эхэлсэн тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө мэдээллээ.

Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд аваргаллаа

Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй Я.Синнер Мельбурн хотын “Rod Laver Аrena" талбайд ням гарагт болсон шувтаргын тоглолтод Оросын тамирчин Даниил Медведевийг 3-6, 3-6, 6-4, 6-4, 6-3-аар буулган авчээ. Тоглолт гурван цаг 44 минут үргэлжилсэн байна.

Ойрхи Дорнодод Америкийн гурван цэрэг амь үрэгджээ

Сиритэй залгаа Йорданы хилийн ойролцоох АНУ-ын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас Америкийн гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархаджээ.

Газын зурвасын асуудлаарх хэлэлцээ Парист болжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс Египет, Израил, Катарын төлөөлөгчидтэй Парис хотноо уулзаж, Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоох хувилбаруудыг хэлэлцжээ.

Африкийн гурван улс ЭКОВАС-аас гарлаа

Цэргийн дэглэмд захирагддаг Буркина-Фасо, Нигер, Мали гэсэн Африкийн гурван улс Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгээс (ECOWAS) гарч байгаагаа мэдэгджээ.

Мона Лизагийн хөрөг байгаль хамгаалагчдын бай болов

Байгаль хамгаалах хөдөлгөөний хоёр идэвхтэн Италийн нэрт зураач Леонардо да Винчигийн алдартай бүтээл болох Мона Лизагийн хөрөг зургийн шилэн хорго руу улбар шар өнгийн шөл цацжээ.

Украин: 2022 онд Володимир Зеленський болон түүний гэр бүлийн орлого 3 дахин багасжээ

Ням гарагт Украинская Правда буюу Укрианы үнэн сониноос мэдээлснээр 2022 онд Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болон түүний гэр бүлийн орлого 2021 оныхоос даруй 3 дахин багасжээ.

Бизнес эхлүүлэхдээ дагаад хэрэггүй 7 зөвлөгөө

Бид танд энэ удаагийн нийтлэлээрээ хүмүүсийн шинээр бизнес эрхлэгч нарт өгдөг нийтлэг зөвлөгөөнүүдийг, тэдгээрийг яагаад дагах хэрэггүй болохыг тайлбарлан хэлж өгье.

Их Британид электрон тамхийг хүүхдүүдэд зарахыг хориглоно

Их Британид нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газраас танилцуулна гэдгийг Ерөнхий сайд Риши Сунакийн ажлын алба мэдээлэв.

Toyota-гийн зарим загварыг зах зээлд нийлүүлэхийг зогсооно

Toyota компанийн охин компани болох Toyota Industries-ийн үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийг гэрчилгээжүүлэх туршилтын явцад зөрчил илэрсэн тул Hilux, Land Cruiser 300 зэрэг 10 загварын автомашины нийлүүлэлтийг зогсоохоор шийдвэрлэжээ.

Дэлхий дээрх хамгийн дэвшилтэт, хүн дүрст робот хүн төрөлхтний мөхлийн талаар ийн өгүүлжээ

Сонины албанаас Амекад нэгэн асуулт тавьсан нь хүн төрөлхтөн хэзээ нэг цагт мөхөх үү үгүй юу гэдэг байсан юм.

L’Oreal компанийн гүйцэтгэх захирал: Зайнаас ажиллагсдад ямар ч хүсэл тэмүүлэл, бүтээлч сэтгэлгээ үгүй

Энэ сард зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн засгийн Форумын үеэр гоо сайхны L’Oreal компанийн гүйцэтгэх захирал Николас Хиеронимус зайнаас ажиллагсдын тухай хэдэн хатуухан үг хэлжээ. Түүний хувьд 2021 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
1
2
1
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
saran
66.181.161.166
   /
2 сарын 1. 16:15

Алдаагүй сайхан товч мэдээ байна. Баярлалаа

66.181.186.25
   /
2 сарын 1. 7:16

зеленский нохой хэзээ үхэж миний сэтгэл тэнийх юм болдоо

Serko
66.181.187.195
   /
2 сарын 1. 16:20

Эх орноо хамгаалж байгаа хүн Чам шиг жогорхойд ямар гэм хийсэн юм

0 1
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43