2023/11/28: Тойм мэдээ
2023, 11 сарын 29. 10:000

АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Ираны эдийн засаг “алдагдсан арван жил”-тэй нүүр тулж байна

Дэлхийн банкны зүгээс Ираны ядуурлын түвшин сүүлийн 10 жилд хурдацтай өссөн талаарх судалгааны дүнг гаргажээ. Үүний шалтгааныг АНУ-ын хориг арга хэмжээ эрчимтэй эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт удааширсантай шууд холбоотой хэмээн тайлбарласан байна. Эдийн засгийн салбар нь бүхэлдээ суларсан Иран улсын хувьд энэ нь "алдагдсан арван жил" хэмээн хэлэхэд хэтрүүлсэн болохгүй гэж шинжээчид үздэг юм.

Израиль улс болон Хамас бүлэглэл түр гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрчээ

Reuters болон France Press зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, Израиль улс болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэл түр гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгахаар тохиролцсон тухай онцолсон байна.

Австрали улс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглоно

Австралийн эрүүл мэндийн яамны үзэж байгаагаар электрон тамхийг анх зах зээлд нэвтрүүлэхэд үүнийг утаат тамхинаас гарахад туслах төхөөрөмж хэмээн танилцуулж байсан ч уг тамхинаас болж никотины хамааралтай бүхэл бүтэн нэг үе бий болоод байна гэсэн юм.

BBC: Ойрх Дорнод дахь хортой агаар олон сая хүнийг эрсдэлд оруулж байна

Мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр Ойрх Дорнодод газрын тосны өрөмдлөгийн үеэр хаягдал хийг шатаах явдал нь агаарт их хэмжээний хорт бодисыг нийлүүлж байна гэжээ. Улмаар хорт бодис нь агаарт тархаж, тухайн бүс нутгийн агаарын чанарт нөлөөлж буй юм.

Дуучин Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолтын киног стрийминг үйлчилгээгээр хүлээн авч үзэх боломжтой болно

Даваа гарагт дуучин Тэйлор Свифтийн өөрийн Инстаграм хуудаснаа мэдэгдсэнээр түүний шүтэн бишрэгчид уг киног стрийминг үйлчилгээгээр дамжуулан хүлээн авах боломжтой болно гэжээ.

Атлантын далай дээгүүр нисэх 100 хувь эко түлштэй агаарын хөлөг өнөөдөр хөөрнө

Атлантын далай дээгүүр нисэх 100 хувь эко түлштэй агаарын хөлөг мягмар гарагийн өглөө агаарт хөөрөх товтой байна. Ингэснээр тус замд 100 хувь эко түлштэй нислэг үйлдсэн анхны тохиолдол болох юм.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio: 2027 он гэхэд ажиллах хүчнийхээ 30 хувийг хиймэл оюун ухаан, роботоор солино

Хонконгийн South China Morning Post сонинд мэдээлснээр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг хадгалахын тулд 2025-2027 оны хооронд үйлдвэрийн ажилчдынхаа тоог 30 хувиар цөөлж, оронд нь роботуудыг ажиллуулах болно хэмээн тус компанийн орлогч дарга Жи Хуацян 24-ний өдөр мэдэгдсэнийг онцолсон байна.

ТАСС: Итали улсын ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 85 хувиар буурчээ

Мягмар гарагт Италийн Үндэсний Статистикийн газраас мэдээлснээр тус улсын ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ аравдугаар сард өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 85 хувиар буурчээ.

Украины тагнуулын албаны даргын эхнэрийг хордуулсан хэрэг гарчээ

Эх сурвалжийн мэдээлснээр Марианна Буданова нь урт хугацаанд биеийн байдал таагүй байснаас үүдэн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн юм.

Иран улсын Гадаад хэргийн сайд Олон улсын Эрүүгийн шүүхээс Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоохыг хүсжээ

Үйл явдлын хүрээнд Ираны Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, “Иран улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч хийгээд ерөнхий прокурорт захидал илгээж, Газын зурваст сүүлийн үед гарч буй гэмт хэргийн сонсголыг түргэвчлэх шаардлагатайг онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43