2024/01/19: Тойм мэдээ
1 сарын 20. 9:000

JP Morgan банк Google, Amazon-оос ч олон технологийн cалбарын инженерүүдтэй

АНУ-ын JPMorgan Chase Asset Management компанийн гүйцэтгэх захирал Мэри Эрдос Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр JP Morgan банк мэдээлэл технологийн алба, хэлтэстээ жил бүр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 62.000 мэргэжилтэн энэ салбарыг хариуцан ажилладаг хэмээн ярьсныг Блүүмбэрг агентлаг орон нутгийн цагаар 17-ны өдөр онцлов.

Улаан тэнгисээр дайран өнгөрч буй хөлөг онгоцны дайны эрсдэлийн даатгалын хураамж 10 дахин өсжээ

Bloomberg News агентлаг нэрээ нууцалсан олон эх сурвалжаас иш татан, даатгалын компаниуд өдгөө Улаан тэнгисээр дамжин өнгөрөх хөлөг онгоцны үнийн дүнгийн 0.75-1.0 хувьтай тэнцэх хэмжээний дайны эрсдэлийн даатгалын хураамж авч байгаа нь хэдхэн долоо хоногийн өмнөхөөс 10 дахин өссөн үзүүлэлт болохыг онцолжээ.

БНАСАУ-ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа Зүүн хойд Ази дахь Умард Солонгосын заналхийллийг эрс нэмэгдүүлж болзошгүй

АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан саяхан Умард Солонгос-Оросын цэргийн хамтын ажиллагаа ойрын 10 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүсд Умард Солонгосын зүгээс үзүүлэх аюул заналхийллийг эрс нэмэгдүүлнэ гэж таамаглажээ.

Japan Airlines компанийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүнийг томилжээ

Өдгөө 59 настай Тоттори Мицүко одоогийн ерөнхийлөгч, 62 настай Акасака Южигийн халааг авах ба түүний хувьд тэргүүний албыг хаших ажээ. Харин одоогоор ахлах гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Мицүко ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ албан тушаалдаа орно.

Японы эрх баригч нам дахь фракцыг татан буулгана

Фракцыг тараах боломжийг судалж байна. Татан буулгаснаар улс төрд итгэх олон нийтийн итгэл сэргэх аваас бид энэ хувилбарыг авч үзэх хэрэгтэй" гэж засгийн газрын тэргүүн хэлснийг Yomiuri сонинд эш татжээ. К.Фүмиогийн эл төлөвлөгөө нь ЛАН-ын бусад фракцыг татан буулгахад хүргэх магадлалтайг тус хэвлэлд дурдсан байна.

НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том сургуулилалт хийж эхэллээ

Сургуулилалтын явцад "ойрын" дайсантай зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Оростой хил залгаа орнууд болон эвслийн зүүн жигүүрийн холбоотон улсуудыг дэмжих Америкийн цэргүүдийн үйл ажиллагааны тактикийг боловсруулах ажээ. Тавдугаар сар хүртэл үргэлжлэх “Steadfast Defender 2024” нэртэй уг сургуулилалтад 90 000 орчим цэрэг оролцоно гэж эвслийн ерөнхий командлагч Крис Каволи пүрэв гарагт мэдээлэв.

Итали улс Казахстаныг чухал түнш гэж үзэж байна

Энэ тухай Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж буй Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевтай уулзсаныхаа дараа олон нийтийн X (хуучнаар Твиттер) сүлжээнд бичжээ.

Хятад улс автомашины экспортоор анх удаа тэргүүллээ

Тус улсын өнгөрсөн оны автомашины экспортын хэмжээ өмнөх оныхоос 57.9 хувиар давсан байна. Хятад улс анх удаа дэлхийд тэргүүн байр эзэлсэн гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны төлөөлөгч оны үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Умард Солонгос цөмийн зэвсгийн системийг усан доор туршжээ

“Haeil-5-23” системийн чухал туршилтыг Зүүн тэнгист хийсэн гэж Умард Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдээд, гурван улсын хамтарсан сургуулилалтыг "сөргөлдөх хийрхэл" хэмээн шүүмжилснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Реппер Juice WRLD агсны сүйт бүсгүй өөрсдийн хавьтаж буй бичлэгийг худалдахаар болжээ

Lucid Dream дуугаараа олноо танил болсон реппер Juice WRLD буюу Жэйрад Энтони Хижжинс 2019 онд 21 насандаа таалал төгссөн билээ. Хожим цагдаагийн байгууллагаас түүний үхлийн шалтгааныг тогтоосон бөгөөд тэдний баталснаар реппер мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм.

50 жил цэнэглэлгүйгээр ашиглах боломжтой бичил цөмийн зайг танилцуулжээ

BV100 гэх энэхүү зай нь никелийн задарсан цацраг идэвхт изотопоос эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд ерөнхийлбөөс, задарсан изотопуудыг эрчим хүч рүү хөрвүүлдэг технологийг ашигласан ажээ.

Канвон-2024: Азид болох анхны Залуучуудын өвлийн Олимп өнөөдөр эхэлнэ

Тус муж дөрвөн жилд нэг удаа болдог залуучуудын өвлийн Олимпыг Ази тивд анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Энэхүү наадам Австрийн Инсбрук, Норвегийн Лиллехаммер, Швейцарын Лозанн хотуудад болж байв. 15-18 насны тамирчид оролцдог уг наадам ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сансрын жуулчид Crew Dragon хөлгөөр ОУСС руу хөөрлөө

Уг хөлгөөр "Axiom Space" арилжааны хөтөлбөрийн хүрээнд сансрын жуулчдыг ОУСС руу илгээж байгаа юм. Crew Dragon хөлгийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39b хөөргөх цогцолбороос Америкийн зүүн эргийн цагаар пүрэв гаргийн 16:49 цагт SpaceX-ийн Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөжээ.

Дуучин Мадонна тоглолтоосоо хэдэн цагаар хоцорсноор түүний шүтэн бишрэгчид шүүхэд гомдол гаргажээ

Өдгөө дуучин Мадонна урлагийн салбарт хүчин зүтгэсний 40 жилийн ойн аялан тоглолтоо хийж, шүтэн бишрэгчдээ баярлуулж буй билээ. Гэвч түүний бүх шүтэн бишрэгчид баяртай байна уу гэвэл үгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43