Индонези: Хөрөнгө оруулагчдад олгодог “Алтан виз”-ний анхны эзнээр ChatGPT-ийн эцэг Сэм Алтман тодорчээ
2023, 9 сарын 6. 4:360

ЧатЖиПиТи (ChatGPT) технологийг хөгжүүлэгч ОпенЭйАй (OpenAI) компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман Индонезийн засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад олгодог "Алтан виз"-ний анхны эзэн болжээ.

Индонезийн Цагаачлалын асуудал эрхэлсэн комиссар Силми Карим орон нутгийн цагаар 5-ны өдөр Алтманд "Алтан виз"-ийг олгохоор болсноо зарлаад, "Хөрөнгө оруулалтад суурилсан болон өөр хэд хэдэн төрлийн “алтан виз” байдгийн нэг нь олон улсад нэр хүндтэй, Индонезид ашиг тусаа өгөх боломжтой хүмүүст олгодог “Алтан виз” юм” хэмээн онцлон тэмдэглэв.

"Алтан виз" нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор тус улсын хууль тогтоогчдын зүгээс өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн төслийн нэг бөгөөд Алтман уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ердөө нэг долоо хоногийн дотор авч буй анхны эзэн нь болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Энэхүү виз нь Индонезид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд тус улсад 5-10 жил оршин суух эрхийг олгох аж. Тодруулбал тус улсын компани, аж ахуй нэгж эсвэл засгийн газрын бондод 350,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хүнд таван жил оршин суух эрхийг олгодог байна.

Нэмж дурдахад, уг визийг эзэмшигчид Индонезийн бүх нисэх онгоцны буудлуудад хамгийн түрүүнд бичиг баримтаа шалгуулан шалганаар нэвтрэх эрхтэй болох зэрэг давуу талыг эдлэх аж.

Комиссар Карим “Энэхүү алтан визийг эзэмшсэнээр Алтман манай улсад хиймэл оюун ухааны салбарт их зүйлийг хийж бүтээж, хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Эргэн сануулахад Алтман өнгөрөгч тав, зургадугаар сард Сөүл, Вашингтон, Токио, Парис зэрэг дэлхийн 17 томоохон хотуудаар айлчилж, бодлого боловсруулагчидтай нь хиймэл оюун ухааны талаар ярилцсан билээ. Тэгвэл энэ үеэр Жакарта хотноо мөн айлчилж байсан юм.

Гэвч энэхүү “алтан виз”-ийг авахаар тэрээр өөрөө мэдүүлсэн эсэх, эсвэл Индонезид хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39