Дугхийж буй цагаан баавгайн зураг шилдгээр шалгарчээ
2 сарын 13. 10:260

Мөсөн уулан дээр дугхийж буй цагаан баавгайн зураг олны сэтгэлийг татсанаар Зэрлэг ан амьтдын 2023 оны шилдэг зурагчны шагналыг эзэндээ авчирчээ.

Британийн гэрэл зураг сонирхогч Нима Сарихани Норвегийн Свальбард арлын ойролцоо камерын дурандаа буулгасан "Ice Bed" нэртэй зургаараа тус шагналыг хүртсэн байна.

"Уур амьсгалын өөрчлөлт бидэнд тулгамдаж буй хамгийн том сорилт болоод байгаа энэ үед энэхүү зураг маань хүн төрөлхтний бий болгосон эмх замбараагүй байдлыг засаж залруулах цаг байсаар байгааг харуулна гэж найдаж байна" хэмээн тэрбээр ярилаа.

"People’s Choice Award" наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ удаагийн тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд 75 мянга гаруй хүн санал өгсөн нь наадмын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Шилдгээр шалгарсан "Ice Bed" зургийн хувьд эцсийн шатанд тунан үлдсэн 25 зургаас хамгийн олон санал авчээ. Зэрлэг ан амьтдын оны шилдэг зурагчны шагналыг Лондон хотын Үндэсний түүхийн музейгээс олгодог билээ.

Ялагчийн бүтээлээс гадна дөрвөн зураг олны таашаалд ихэд нийцсэн бөгөөд эдгээр таван зургийг Үндэсний түүхийн музейд ирэх зургаадугаар сарын 30 хүртэл дэлгэн үзүүлэх ажээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35