- Байгууллагын мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, системүүдийг техник болон программ хангамжийн төвшинд бүрэн хариуцан ажиллах
- Салбар дэлгүүрүүдийн кассын систем, камер хяналтын систем, дотоод сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах
- Шинэ дэлгүүрийн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн суурилалтын ажил хариуцан ажиллах
- Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Англи хэлний мэргэжлийн зохих түвшний мэдлэгтэй
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах
- Асуудалд дүн шинжилгээ хийж тайлагнах чадвартай
- Асуудлын зөв шийдлийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч хандлагатай
- Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлсийг хурдан хугацаанд сурах чадвартай, эрмэлзэлтэй байх
Яагаад Премиум Нэксус ХК вэ?
Яагаад манай Мэдээлэл технологийн баг вэ?
- Олон улсын түвшний стандартыг Монголдоо нэвтрүүлж буй нийтэч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн баг.
- Манай багт нэгдсэнээр 300 гаруй салбар дэлгүүр, 3000 гаруй ажилтантай Монголдоо анхдагч ая тухай сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ, үйл ажиллагааны цөм, хөдөлгөх хүч болсон мэдээллийн технологийн шийдлүүдтэй танилцаж, хамтаа өсөн хөгжих болно.
- Та бидний нэг болсноор зөвхөн мэдээллийн технологи биш борлуулалт, худалдаа, үйлчилгээ, тээвэр логистик зэрэг олон салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуримтлуулан өөрийн нэрийн хуудас болохуйц шинэ шийдэл, бүтээгдэхүүн нэвтрүүлэх өргөн боломжтой.
- IT багийн нийтлэг дүр төрх дүмбийж дэлгэц ширтсэн nerd-үүд байдаг бол бид огт өөр, инээж хөгжилдөж, ажлаа аль болох жаргаж хийдэг.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.