Оросын тусгайгийнхан хятад барилгачдыг хэвтэрт ортол нь зоджээ
2012, 6 сарын 15. 14:170
"MCS"-ын барилга дээр 200 шахам хятад гурван монгол залууг тахир дутуу болтол зодсон хэрэг саяхан гарсан билээ. Тэгвэл энэ явдалтай зэрэгцэн ОХУ-ын Нахадко боомтын хажууханд орших жижигхэн арал дээр 100 гаруй барилгачин хятад оросууд руу халдаж бүлэглэн зодсон хэрэг гарсан аж. Харин энэ үед Оросын цагдаа нар манай цагдаа нар шиг алсаас хараад таг дуугүй суугаагүй байна. Оросын цагдаагийн тусгай анги буюу ОМОН-ны 30 орчим залуу гүйж ирээд агуу их Оросын газар нутаг дээр томорч даварсан хятад барилгачдыг нүүр нүдгүй балбан духаар нь газар мөргүүлж, шавартай хутган өнхрүүлж хандыг нь хага дарсан бичлэг интернэт сайтууд дээр тавигдсан байв. Оросын цагдаагийн тусгайгийнхан “Та нар хаана байна вэ хөөш. Хэний нутаг дээр байна вэ?” хэмээн уур омогтой хашгиран балбасаар лав л тав зургаан хятадыг дамнуурган дээр тэгнүүлэн түргэний тэргэнд ортол балбасан байсан төдийгүй үлдсэн хятадуудыг нь хашааны хана налуулан зогсоож. тэгсэнээ газар хэвтүүлж байв. Аягүй бол тэдний дээр гишгэсэн ч байж магадгүй. Хятадууд хоёр бар хоорондоо зодолдохыг уулан дээрээс харж суух бахтай гэж ярьдаг шиг хятад луу, орос баавгай хоёрын хооронд хагарал гарч байгааг хөндлөнгөөс харж суух сайхан байсан ч өөртөө гутрах сэтгэл төрсөн юм. Оросын цагдаа нар ард иргэдээ гадаадынханы халдлагаас хамгаалж үнэхээр чаддаг юм байна. Гэтэл манай цагдаа нар яадаг билээ. 2010 оны 8-р сард Мэргэжлийн хяналтын барилга дээр ажиллаж байсан 300 орчим хятад ажилчин цагдаагийн албан хаагчдын биед хүртэл халдаж тархи толгойг нь хага цохиод зогсохгүй тэднийг өмөөрч очсон “Хөх монгол” бүлгэмийн найман залууг цус нөжтэй нь хольж тахир дутуу болтол нь зодоход манай цагдаагийн тусгай ангийнхан тэнд очиж оросууд шиг эмх журам сахиулж чадаагүй шүү дээ. Магадгүй манай хууль хүчнийхэн Хятадын атганд орчихоод хөдөлж чаддаггүй болохоор манай улсад ажиллаж буй хятад иргэд давардаг ч байж болох юм. Уг нь цагдаагийн ерөнхий газрын харъяа 3-р тусгай тасгийнхан ийм зүйл дээр л хамгийн түрүүнд очиж улсынхаа сүр, төрийнхөө хүчийг харийнханд харуулж баймаар санагдах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50