ОУАЭХА-ийн тэргүүн Курскийн станцад очно
2024, 8 сарын 23. 12:360

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси ирэх долоо хоногт ОХУ-ын Курскийн атомын цахилгаан станцад /АЦС/ очихоор төлөвлөж байна гэж тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.

ОУАЭХА наймдугаар сарын 9-нд гаргасан мэдэгдэлдээ, уг цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан “цөмийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дээд зэргээр хүлээц тэвчээртэй байхыг” уриалсан юм. Р.Гросси хоёр орны холбогдох эрх бүхий байгууллагуудтай биечлэн холбоотой байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт шаардлагатай мэдээллийг үргэлжлүүлэн өгөх болно гэж мэдэгджээ.

ОУАЭХА-ийн мэдээлснээр, Курскийн АЦС зургаан нэгжтэй бөгөөд тэдгээрийн хоёр нь унтарсан, хоёр нь бүрэн ажиллаж байгаа бол хоёр нь баригдаж байгаа ажээ.

Украины цэргүүд дайн эхэлснээс хоёр жил хагасын дараа буюу наймдугаар сарын 6-нд урьд хожид явуулж байгаагүй хил дамнасан довтолсон нь Оросыг төдийгүй холбоотнуудаа хүртэл гайхшруулсан явдал болжээ. Улмаар Украины арми олон арван сууринг эзлэн авч, Оросын олон арван мянган энгийн иргэн дүрвэсэн байна.

Оросын цэргүүд Украин руу халдан довтолсон нь атомын станцуудад эрсдэл учруулж болзошгүйг ОУАЭХА 2022 оны хоёрдугаар сараас хойш анхааруулсаар байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Украины Запорожийн АЦС-ын ойролцоо дроны цохилт өгсний дараа станцын аюулгүй байдал алдагдаж байгааг ОУАЭХА анхааруулсан байна. Дайны эхэлсний дараахан Оросын цэргүүдэд эзлэгдсэн тус станц нь удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд үүнд хоёр тал бие биенээ буруутгасаар иржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50