35 жилийн өмнө цөмийн эрчим хүчнээс татгалзсан Итали улс тус салбарыг дахин сэргээхээр зорьж байна
2024, 7 сарын 19. 4:310

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцын (АЦС) ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзсан Итали улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор сүүлийн 35 жилд анх удаа цөмийн эрчим хүчийг дахин хэрэглээнд нэвтрүүлэхээр зорих болжээ.

Италийн Байгаль орчин, эрчим хүчний сайд Гилберто Пикето Фратин орон нутгийн цагаар 14-ний өдөр Financial Times сонинд ярилцлага өгөхдөө, "Импортын чулуужсан түлшний хараат байдлыг бууруулахын тулд 2050 он гэхэд манай улс нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 11-ээс доошгүй хувийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэхээр төлөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн бага чадлын модуляр реакторуудыг ойрын 10 жилд ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус салбарт хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөх хуулийн төслийг санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Сайд Фратин "Цэвэр эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд цөмийн эрчим хүч цахилгаан хангамжийн нэг хэсэг болох зайлшгүй шаардлага тулгарч байна. Нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологи нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй байна” хэмээн нэмж дурджээ.

Нэгэн цаг үед Европын хамгийн том АЦС-тай орон байсан Итали улс 1986 онд Украинд Чернобылийн АЦС-д осол гарсны дараа бүх нийтийн санал асуулгаар "цөмийн эрчим хүчнээс татгалзах" арга хэмжээг маш хурдтай хэрэгжүүлсэн билээ.

Тодруулбал 1987 оны арваннэгдүгээр сард хоёр өдөр үргэлжилсэн бүх нийтийн санал асуулгаар олон нийтийн 80 хувь нь цөмийн эрчим хүчнээс татгалзахыг дэмжсэн бөгөөд үүний үр дүнд тухайн үед ажиллаж байсан дөрвөн АЦС-ыг шууд хаажээ. Улмаар 1990 онд хамгийн сүүлчийн цөмийн реакторыг хааж байв.

2010 онд буюу сүүлчийн АЦС хаагдсанаас хойш 20 орчим жилийн дараа Сильвио Берлусконигийн засгийн газар цөмийн эрчим хүчийг дахин хэрэглээнд нэвтрүүлэх санаачлагыг гаргасан ч 2011 онд дахин явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 94 хувь нь эсэргүүцсэнээр энэ санаачлага хэрэгжээгүй юм. Мөн оны 3-р сард Японд болсон Фүкүшимагийн цөмийн осол үүнд нөлөөлсөн хэмээн үздэг байна.

Харин барууны үзэл баримтлалтай ерөнхий сайд Жоржиа Мелони тэргүүтэй одоогийн засгийн газар цөмийн эрчим хүчийг эргэж нэвтрүүлэх ажлыг дахин сөхөөд байгаа юм. Ерөнхий сайд Мелони засгийн эрхэнд гарах үед буюу 2022 онд ОХУ Украинд халдан түрэмгийлсний улмаас эрчим хүчний импортын өртөг эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор цөмийн эрчим хүчийг дахин нэвтрүүлэхийг уриалсан дуу хоолой эрчийг авч эхэлсэн билээ.

Гэвч цөмийн эрчим хүчийг дахин хэрэглээнд нэвтрүүлэх нь зөв эсэхэд эргэлзэх хүмүүс олон байгаа аж. Саяхан Италийн байгаль орчны хамгийн том байгууллага болох Regambiente-ээс явуулсан санал асуулгад оролцогчдын 75 хувь нь АЦС-ууд Италийн эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэх гарц гэдэгт эргэлзэж байгаа бол 25 хувь нь аюулгүй байдлын үүднээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин судалгаанд оролцогчдын 37 хувь нь АЦС-ын технологийн аюулгүй байдлыг хангаж чадвал эрчим хүчний хямралыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж хариулсан байна.

Сайд Фратин хэлэхдээ, "Аюулгүй байдлын хувьд ямар ч асуудалгүй хамгийн сүүлийн үеийн технологи гарсан нь олон жилийн турш цөмийн эрчим хүчинд эргэлзэж буй Италийн ард түмний бодлыг өөрчилж чадах байх” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50