“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
5 сарын 17. 12:520

Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлын зургаадугаар үе шатыг өнөөдрөөс эхлүүлсэн тухай станцын оператор компани болох TEPCO (Tokyo Electric Power Company) мэдээллээ.

2024 оны санхүүгийн жил эхэлснээс хойш хоёр дахь удаагаа станцын усыг далайд асгаж байгаа нь энэ юм.

Зургаадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх энэ ажиллагаа нь өмнөх үе шатуудынхтай адил хоногт 500 тонноос хэтрэхгүй бөгөөд нийт 7.8 мянган тонн усыг далайд асгахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар уг станцаас 38 мянган тонн цэвэрлэсэн усыг асгаад байгаа юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гарын үсэг зурсан түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Орос, Хятад улсууд “Фүкүшима-1” АЦС-ын цацраг идэвхт бодис агуулсан усыг далайд асгаж буй Японы талын үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Талууд Япон улсыг хог хаягдлыг “аюулгүйгээр устгах асуудалд хариуцлагатай хандаж”, “бие даасан хяналт явуулах сонирхлоо илэрхийлсэн орнуудын шаардлагыг” хүндэтгэхийг уриалжээ. Үүний хариуд Японы тал уг мэдэгдлийг “бодит байдалтай нийцэхгүй байна” хэмээн мэдэгдэж, дипломат шугамаар ОХУ, БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.

2011 оны гуравдугаар сард газар хөдөлж, цунамийн гамшгийн үеэр Японы зүүн хойд нутагт орших АЦС-д эрчим хүчний ба хөргөлтийн блокууд гэмтсэний улмаас гурван реакторт цөмийн түлш хайлж, их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан юм. Одоогийн байдлаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан 1.34 сая тонн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усыг цэвэрлэсний дараа 30-40 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөжээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн боловч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байна. Тритийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь литр тутамд 1.5 мянган беккерель байдаг.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48