К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
5 сарын 17. 11:081

Португалын нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналду “Форбес” сэтгүүлээс нийтэлдэг хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүлж, Испанийн гольфчин Жон Рам хоёрдугаарт бичигджээ.

К.Роналду Саудын Арабын “Аль Наср” клубт ирснийхээ дараа өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлж байсан юм. “Форбес”-ийн мэдээлэлд дурдсанаар, өдгөө 39 настай Португалын довтлогч энэ онд 260 сая ам.доллар олжээ. Өнгөрсөн онд тэрбээр 136 сая ам.долларын орлого олж байлаа.

Харин К.Роналдугийн гол өрсөлдөгч Лионель Месси Испанийн гольфчин Ж.Рамын дараа гуравдугаарт бичигджээ. Ж.Рам Саудын Арабын санхүүжилттэй “LIV Golf” гэдэг гольфийн лигт шилжсэн орсноор хоёрдугаарт бичигдсэн бөгөөд 218 сая ам.долларын орлого олсон ажээ.

Мөн алдартай хөлбөмбөгчид болох Неймар, Карим Бензема нар Саудын Арабын мэргэжлийн лигт шилжсэнийхээ дараа жагсаалтын эхний 10-т багтлаа.

Түүнчлэн сагсанбөмбөгчин Яннис Антетокунбо тавдугаар байрт бичигдсэнээр сагсан бөмбөгийн од Леброн Жеймс /дөрөвдүгээрт/, Стефен Көрри /есдүгээрт/ нарын өмнө орсон бол америк хөлбөмбөгийн тамирчин Ламар Жексон 10 дугаарт жагссан байна.

“Форбес” сэтгүүлд бичсэнээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчин өнгөрсөн 12 сарын хугацаанд нийтдээ 1.38 тэрбум ам.доллар /татварын өмнөх/ олсон нь түүхэн дээд үзүүлэлт юм.

2024 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

  1. Криштиану Роналду, хөл бөмбөг: 260 сая ам.доллар
  2. Жон Рам, гольф: 218 сая ам.доллар
  3. Лионель Месси, хөл бөмбөг: 135 сая ам.доллар
  4. Леброн Жеймс, сагсан бөмбөг: 128.2 сая ам.доллар
  5. Яннис Антетокунбо, сагсан бөмбөг: 111 сая ам.доллар
  6. Килиан Мбаппе, хөлбөмбөг: 110 сая ам.доллар
  7. Неймар, хөлбөмбөг: 108 сая ам.доллар
  8. Карим Бензема, хөлбөмбөг: 106 сая ам.доллар
  9. Стефен Көрри, сагсан бөмбөг: 102 сая ам.доллар
  10. Ламар Жексон, Америк хөл бөмбөг: 100.5 сая ам.доллар


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Bold
66.181.189.81
   /
5 сарын 17. 16:10

Месси-г хөгширсөн гэж үзээд байгаа юм байхдаа. Бас Мбаппегийн 6д явж байна. Ямар шалгуураар үнэлж байгаа юм бол. Арьс, шашин шүтлэг, улс орны онцлогоос шалтгаалж байна уу?

Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48