Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
5 сарын 17. 7:100

Энэ жил дээд цэгтээ хүрсэн какаоны фьючерсийн үнэ нэг өдрийн дотор 20 орчим хувиар уналаа. Энэ нь гол үйлдвэрлэгч орнуудад хур тунадас ихээр орох төлөвтэй байгаагийн ачаар какаоны ургац сайжирна гэсэн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үйлдвэрлэгч орнуудын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан какаоны үнэ одоохондоо тогтворжих хандлагагүй байгаа юм.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр ирэх 7-р сард нийлүүлэх какаоны фьючерсийн үнэ тонн нь 7130 ам.доллар болсон нь өмнөх өдрөөс 19.8 хувиар буурсан үзүүлэлт болов. Энэ нь 1960 оноос хойших хамгийн том бууралт юм.

Учир нь дэлхийн какао үйлдвэрлэлийн 80 хувийг бүрдүүлдэг Баруун Африкт хур тунадас нэмэгдэх төлөвтэй байгаатай шууд холбоотой аж. “Гана, Индонез зэрэг какао үйлдвэрлэгч орнууд чийглэг цаг агаартай байх нь какаоны ургацад сайнаар нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн Barracks Technology-ийн ахлах цаг уурч Дональд Кинни хэлэв.

Өнгөрсөн жил Гана, Кот-д'Ивуар зэрэг Баруун Африкийн гол үйлдвэрлэгч орнуудад ган гачиг тохиолдон ургац эрс муудсанаас энэ жил какаоны фьючерсийн үнэ тонн тутамд 10,000 ам.доллароос давсан удаатай.

Гэвч какаоны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэхийн тулд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Кот-д'Ивуарт илүү их хур тунадас орох ёстой хэмээн шинжээчид үзэж буй юм. Улмаар Баруун Африкийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс хамааран какаоны үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байх магадлалтай.

Arrowstream-ийн түүхий эдийн шинжээч Жон Гүүдвин "Баруун Африкийн цаг агаарын урьдчилсан мэдээнд ямар нэгэн өөрчлөлт орж эрэлт, нийлүүлэлт буурах шинж тэмдэг ажиглагдвал томоохон үнийн хэлбэлзэл ажиглагдан магадлалтай” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48