Японы Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ
4 сарын 26. 18:140

Японы Төв банк мөнгөний бодлогоо өөрчлөхгүй хэвээр үлдээхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг баасан гарагт дууссан хоёр өдрийн хуралдааны дараа хийжээ.

Тодруулбал Төв банк энэ оны гуравдугаар сард гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайн үед Японы Төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргэн харж, сөрөг түвшинд буюу -0.1 хувь байсан бодлогын хүүгээ 0-0.1 хувь болгож өөрчилсөн юм.

Бодлого боловсруулагчид мөн Японы засгийн газрын бондыг өмнөхтэй ижил түвшинд үргэлжлүүлэн худалдан авахаар болжээ. Үүний зэрэгцээ тус банк дөрөвдүгээр сард эхэлсэн 2024 оны санхүүгийн жилийн инфляцын талаарх таамаглалыг ахиулж, 2.8 хувьд хүргэсэн нь нэгдүгээр сарын таамаглалаас 0.4 хувиар өсжээ. Мөн ирэх санхүүгийн жилийн инфляцын төсөөллийг 1.9 хувьд хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13