Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
4 сарын 25. 18:350

Сансар огторгуйн гэрээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ-ын эрх баригчид шүүмжилсэн байна.

“ОХУ цөмийн зэвсэг тээгч шинэ хиймэл дагуул бүтээж байна гэж бид үзэж байна. Ерөнхийлөгч Путин сансарт цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байгаагаа хэрхэн ил тодоор мэдэгдсэнийг бид сонссон. Хэрэв тийм биш бол Оросын тал энэ тогтоолд хориг тавихгүй байх байсан” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

АНУ, Япон улсуудын өргөн барьсан тогтоолын төслөөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд лхагва гарагт санал хураахад ОХУ хориг тавьсан байна. Тогтоолын төслийг баталснаар сансар огторгуйн тухай гэрээнд оролцогч улсууд дэлхийн тойрог замд цөмийн зэвсэг байрлуулахгүй байх үндсэн үүргээ дахин нотлох байв.

Тогтоолд мөн НҮБ-ын гишүүн орнуудад хандан, тойрог замд байрлуулах зорилгоор цөмийн зэвсэг бүтээхгүй байхыг уриалжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13