ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
4 сарын 25. 8:160

Энэ онд дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 20 гаруй хувиар нэмэгдэж, 17 саяд хүрнэ гэх таамаглалыг дэвшүүлжээ. Хэдийгээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани зах зээлийн таамаглалаас доогуур гүйцэтгэлтэй байсан ч Хятад улс ирээдүйд цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлнэ хэмээн таамагласан байна.

CNN зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) жилийн урьдчилсан тайландаа энэ онд дэлхийн цахилгаан автомашины (хайбрид автомашиныг оролцуулаад) борлуулалт өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар өсөж 17 саяд хүрнэ хэмээн таамагласан талаар онцлов. Цаашлаад 2035 он гэхэд цахилгаан автомашины борлуулалт дэлхийн автомашины борлуулалтын гуравны хоёрыг эзлэх төлөвтэй байгаа аж.

ОУЭА-аас мөн цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж байгаа нь дэлхийн автомашины үйлдвэрлэлд хувьсгал хийж, зам тээврийн салбарын газрын тосны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулна хэмээн дүгнэсэн байна. ОУЭА-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол "Цахилгаан автомашины борлуулалт удааширч байгаа тухай сүүлийн үеийн мэдээ нь борлуулалтын бодит чиг хандлагыг зөв тусгаагүй мэдээлүүд гэж харж байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл ухрахгүй, харин өсөлтийн шинэ шатанд бэлтгэж байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Сүүлийн үеийн зарим мэдээллээс ОУЭА-ийн энэхүү дүгнэлт зөв гэдэг нь харагдаж байгаа юм. Тодруулбал Хятадын суудлын автомашины мэдээллийн нийгэмлэгийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадад цахилгаан автомашин нийлүүлт 8.9 саяд хүрч, өмнөх оныхоос 37 хувиар өсжээ. Нэмж дурдахад Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд Европын Холбооны орнуудад борлуулагдсан батарейгаар ажилладаг цахилгаан автомашинууд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн байх юм.

Гэсэн хэдий ч цахилгаан автомашины борлуулалтын энэхүү өсөлт нь бие даасан хувийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал энэ оны эхний улиралд Теслагийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурсан нь 2012 оноос хойших хамгийн том бууралт бөгөөд мөн үеийн цэвэр ашиг 55 хувиар буурсан нь зах зээлийн хүлээлтээс хамаагүй бага байв. Тодруулбал, тус компанийн борлуулалт энэ оны нэгдүгээр улиралд 17,34 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 13 хувиар буурсан үзүүлэлт болсон бол хувьцааны үнэ нь мөн энэ он гарсаар 40 гаруй хувиар унасан байгаа билээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Teслаг ардаа орхисноор цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн Хятадын BYD компани энэ оны эхний улиралд 300,114 ширхэг цэвэр цахилгаан автомашин нийлүүлэлсэн нь өмнөх улирлаас (526,409 ширхэг) 42 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч хоёр томоохон компанийн гүйцэтгэл ийнхүү төдийлөн сайнгүй гарсан нь үнийн өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой бөгөөд BYD компани “Цахилгаан эрчим хүч нь газрын тосноос хямд” гэсэн уриан дор бараг бүх загварынхаа үнийг эрс бууруулсан юм.

ОУЭА-аас "Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих хурд нь эдийн засгийн боломжоос шалтгаалах нь тодорхой. Автомашин үйлдвэрлэгчид үнээ бууруулах энэхүү давалгаанд өртөж магадгүй ч энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийн эзлэх хувийг зах зээлд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж онцолсон байна. Үргэлжлүүлэн “Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, батарейны технологи сайжирч байгаатай холбоотойгоор цахилгаан автомашины үнэ ойрын хэдэн жилд буурах төлөвтэй байна. 2023 онд нийт цахилгаан автомашины борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байсан Хятадын компаниудын экспорт нэмэгдсэн явдал нь тус салбарын компаниудыг үнээ бууруулахаас аргагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47