Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
4 сарын 24. 17:590

Дэлхийн улс орнууд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү нягт хамтран ажиллана гэдэгт АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ найдаж байгааг тус агентлагийн тэргүүн Билл Нельсон мягмар гарагт мэдэгдлээ.

Дэлхийн дулаарлыг хурдасгаж, уур амьсгалын хямралыг үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлүүд хэдийн бий болсон ч урьд хожид байгаагүй өөрчлөлтүүдийг өргөн цар хүрээнд нэн даруй хийх шаардлага тулгараад байгаа юм.

Өдгөө хиймэл дагуулууд нь дэлхийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийг судлах, мөн метан зэрэг хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэрийг нарийн тодорхойлох хүчирхэг хэрэгсэл болжээ.

Хиймэл дагуулуудыг ашиглан цаг уурын мэдээллийг байнга цуглуулж байна, НАСА энэ мэдээллийг хүртээмжтэй болгож, хүмүүст хэрхэн ашиглах талаар сургахыг зорьж байна гэж Б.Нельсон хэллээ.

Байгалийн хийн гол бүрэлдүүлэгч хэсэг болох метан нь дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөллөөрөө нүүрсхүчлийн давхар ислийн дараа хоёрдугаарт ордог. Эрдэмтэд одоо хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийг ашиглан их хэмжээний метан хийн ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох боломжтой болсон байна. Метан хий нь агаар мандалд илүү их дулааныг хадгалдаг тул нүүрстөрөгчийн давхар ислээс илүү дэлхийн дулаарлыг хурдасгадаг.

НАСА-гийн тэргүүний орлогч Пэм Мелрой хэлэхдээ “Бидний санааг зовоож буй асуудлууд бол дэлхийн хэмжээнийх. Иймд аль ч улс дангаараа шийдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал юм” гэлээ.

Сансрын нисгэгч асан Б.Нельсон, П.Мелрой нар Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор болон тус улсын хууль тогтоогчидтой мягмар гаргийн өглөө уулзаж, улс орнууд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47