Япон: TSMC компанийн Кюүшюү арал дахь үйлдвэр эдийн засгийн аюулгүй байдлын чухал бааз болох төлөвтэй байна
2 сарын 25. 23:590

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Японы Кюүшюү арлын Кумамото хотод хоёр дахь үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөг зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тус бүс нутаг ирээдүйд Японы эдийн засгийн аюулгүй байдлын чухал бааз болох төлөвтэй байна гэж Японы хэвлэлүүд дүгнэжээ.

Yomiuri Shimbun сонинд мэдээлснээр, TSMC компанийн Кумамото хот дахь үйлдвэр нь ирээдүйд Японы хагас дамжуулагчийн салбарын аюулгүй байдлын чухал бааз болох төлөвтэй байгааг онцлов. Учир нь хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд тус бүс нутаг рүү ээлж дараалан шилжин ирж байгаатай холбоотойгоор орон нутгийн эдийн засагт онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа аж.

Япон, Тайванийн хамтран бүтээн байгуулах TSMC компанийн Кумамото дахь үйлдвэр нь Хятадын хагас дамжуулагчийн салбарыг хяналтандаа байлгах, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Nihon Keizai Shimbun сонин мөн таамаглал дэвшүүлсэн байна.

Түүнчлэн Sankei Shimbun сонинд мэдээлснээр, TSMC компанийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 3400 орчим ажлын байр бий болох бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд Кюүшюү аралд жил бүр хагас дамжуулагчтай холбоотой 1000 орчим боловсон хүчний эрэлт үүсэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Тус салбартай холбоотой ажлын байр хурдацтай нэмэгдэж байгаагаас хөдөлмөрийн зардал өсөн, чадварлаг боловсон хүчний төлөөх өрсөлдөөн ширүүсч байгаагаас гадна орон нутгийн жижиг, дунд бизнесүүд ч ажиллах хүчний хомсдолд орох нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48