
Америк гаралтай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Карл Икан даваа гарагт өөрийн эд хөрөнгийн тухай мэдүүлгийг мэдүүлэхэд тэрээр JetBlue компанийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь ил болжээ.
Тийн хөрөнгийн мэдүүлгээ мэдүүлэхдээ ноён Икан тус компанийн хувьцааг хэтэрхий доогуур үнэлэгдсэн хэмээн өмөөрсөн байна. Улмаар түүнийг тийн мэдэгдэж, хөрөнгийн мэдүүлгээ мэдүүлсэн даруй JetBlue авиакомпанийн нэгж хувьцааны үнэлгээ олон улсын зах зээлд 15 гаруй хувиар өсжээ.
Үүнээс гадна түүний өгүүлснээр Карл Икан цаашид тус компанийн ТУЗ-д гишүүнээр нэгдэх талаар асуудлыг компанийн төлөөлөгчидтэй хэлэлцэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Эл мэдэгдлийн хариуд JetBlue компаниас мэдэгдсэнээр тэд энэ талаар тодорхой үе шат бүхий хэлэлцээр хийхэд үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: CNBC