Саран дээр газардах Америкийн аппаратыг хөөргөлөө
1 сарын 9. 12:460

Хагас зуун жилийн дараа Саран дээр буух оролдлого хийх АНУ-ын сансрын хөлгийг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар даваа гаргийн өглөө хөөргөлөө.

“United Launch Alliance” (ULA) компанийн бүтээсэн “Vulcan” хэмээх шинэ пуужинг 02:18 цагт хөөргөсөн бөгөөд уг пуужин “Astrobotic Technology” компанийн “Peregrine” буугч төхөөрөмжийг тээж яваа юм.

Питтсбург хотод төвтэй “Astrobotic Technology” компани нь Саран дээр аппарат газардуулсан дэлхийн анхны хувийн компани болохыг зорьж байна. “Vulcan”-ыг хөөргөсний дараа компанийн хөөргөх ажиллагаа хариуцсан хяналтын хэсгээс мэргэжилтэн Эрик Монда, бүх зүйл төгс харагдаж байна гэж мэдээлжээ.

Ирэх хоёрдугаар сарын 23-нд Саран дээр буулгахаар төлөвлөж буй “Peregrine” нь сансрын нисгэгчдийг дэлхийн дагуул руу илгээхээс өмнө гадаргуугийнх нь талаар мэдээлэл цуглуулах даалгаврыг гүйцэтгэх юм. Эл даалгавар амжилттай хэрэгжвэл 1972 онд "Apollo 17" хөлгийн багийнхан сүүлчийн удаа газардсанаас хойш АНУ Саран дээр анх удаа аппаратаа буулгах ажээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Украины дарга нар тусламжийн 491 сая долларыг завшжээ
2024-6-11 15:45
Илон Маск компаниуддаа Apple-ийн бүтээгдэхүүн хориглоно гэв
2024-6-11 14:54
Заанууд нэгэндээ нэр өгдөг байж магадгүй
2024-6-11 12:54
Украин цэргүүд шатахуунаа хумслан дамлаж байна
2024-6-11 12:06
iPhone улам бүр “андройджиж” байна
2024-6-11 11:27
Турк улс Хятадын импортын автомашинд 40 хувийн татвар нэмж ногдуулахаар болжээ
02024-6-11 7:36
Филиппин: Шувууны томуугаас сэргийлэхийн тулд Австралиас тахианы мах импортлохыг хоригложээ
02024-6-10 16:59
Бүтээлч баг бүрдүүлэхэд зан байдал тодорхойлох тестүүд нэн тустай
2024-6-10 15:55
Шинэ Зеландын засгийн газар газрын тос, байгалийн хийн хайгуулын хоригийг цуцлахаар шийджээ
02024-6-10 7:40
Ажлын байран дээр цээрлэдэг сэдвүүдээр хэрхэн ухаалаг ярилцах вэ?
2024-6-7 17:32