Бангладешийн сонгуульд эрх баригч нам тэргүүлж байна
1 сарын 8. 12:190

Сөрөг хүчний намуудын эсэргүүцсэн Бангладешийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам тэргүүлж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Ш.Хасинагийн эрх баригч “Aвами лиг” нам парламентын 300 суудлаас 216-г авч, дөрөв дэх удаагаа дараалан ялах төлөвтэй байна гэж телевизүүд мэдээлсэн байна.

Сөрөг хүчний гол нам болох Бангладешийн үндсэрхэг нам (BNP), тэдний холбоотнууд бүх нийтийн сонгуулийг "бойкотложээ".

Бие даан нэр дэвшигчид 52 суудал авсан бол тус улсын гурав дахь том нам “Жатия” 11 суудал авчээ. Бангладешийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг зарлах гэж яарахгүй байна.

170 сая орчим хүн амтай тус улсад санал хураалт ням гарагт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт эхэлж, 17 цаг хүртэл үргэлжилжээ.

Санал авах байрууд хаагдах үед сонгуулийн ирц 40 орчим хувьтай байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Кази Хабибул Авал мэдээлжээ. 2018 оны сүүлийн сонгуулийн ирц үүнээс хоёр орчим дахин их байсан байна.

Парламентын шууд сонгогдох 300 суудлын төлөө 2000 орчим нэр дэвшигч өрсөлдсөн байна. 436 хүн бие даан нэр дэвшсэн нь 2001 оноос хойших хамгийн их үзүүлэлт болжээ.

Санал хураалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа Дака хотын баруун хэсэгт байрлах сонгуулийн нэг хэсэгт бүртгүүлсэн 4200 орчим сонгогчоос ердөө 111 нь л саналаа өгсөн байсан гэж сонгуулийн хэсгийн дарга Прашун Госвами AFP агентлагт ярьжээ.

Хүчирхийллийн асуудалтай холбоотойгоор сонгогчдын ирц бага байх төлөвтэй байв. Цэргүүд болон аюулгүйн байдлын бусад албаныхныг санал хураах байруудын хамгаалалтад улс даяар байрлуулсан байна.

Эдийн засгийн удаашрал, хүний ​​эрхийг зөрчил, сөрөг хүчнийхэн мөрдлөг хавчлагад өртөж байсны улмаас сонгуулийн өмнөхөн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

"Бангладешийн үндсэрхэг нам бол террорист байгууллага юм. Би энэ улсын ардчиллыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж Ш.Хасина ням гарагт гэр бүлийнхний хамт саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48