Тесла компани Хятадын зах зээлд борлуулагдсан 1.62 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ
1 сарын 7. 6:130

Тесла компани Хятадын зах зээлд борлуулагдсан 1.62 сая орчим автомашинаа эргүүлэн татахаар шийдсэн тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Тодруулбал тус компани 2014 оноос өнгөрсөн он хүртэл зарагдсан аюулгүй байдлын асуудалтай 1.62 сая орчим автомашиныг эргүүлэн татах төлөвлөгөөгөө Хятадын Зах зээлийн зохицуулалтын албанд хүргүүлжээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Model S, Model X, Model 3, Model Y зэрэг ангиллын автомашинуудыг эргүүлэн татах аж.

Автомат жолоодлогын туслах функц ажиллаж байх үед бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал бүхий 1.610.105, ослын үед хаалга нь онгойх эрсдэлтэй 7.538 тээврийн хэрэгслийг эргүүлэн татах гэнэ.

Энэ удаад эргүүлэн татаж буй автомашины асуудлыг алсын зайнаас шийдэхээр Тесла төлөвлөж байгаа аж.

Сонирхуулахад өнгөрөгч оны тавдугаар сард тус компани анхааруулах дохионы ажиллагаа нь асуудалтай 1.1 сая гаруй автомашиныг Хятадын зах зээлээс эргүүлэн татаж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48