ОУВС-гийн тэргүүн: Израиль-Палестины дайн хөрш орнуудын эдийн засагт хүнд цохилт болж байна
2023, 10 сарын 25. 22:050

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева орон нутгийн цагаар 25-ны өдөр Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд өрнөж буй дайн хөрш орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдэгдэв.

Тэрээр Саудын Арабын Эр-Рияд хотноо жил бүр зохион байгуулагддаг “Ирээдүйн Хөрөнгө Оруулалтын Санаачилга” форумд оролцох үеэрээ, “Энэхүү дайны нөлөө Египет, Ливан, Иордан зэрэг хөрш орнуудад аль хэдийн мэдрэгдээд эхэлсэн” хэмээн мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Аялал жуулчлалд ихээхэн түшиглэдэг орнуудын хувьд тодорхойгүй нөхцөл байдалд орох нь жуулчдын урсгалыг сааруулдаг хамгийн гол хүчин зүйл болдог билээ. Түгшүүртэй нөхцөл байдалд буй тус бүс нутаг одоо улам л хүнд байдалд ороод байна” хэмээн цохон тэмдэглэв.

"Хөрөнгө оруулагчид тус бүс нутгийг зорихоос татгалзаж байгаагаас гадна эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа хөрш орнууд руу цагаачдын урсгал олноор хөврөх магадлалтай” хэмээн Кристалина Георгиева өгүүлсэн байна.

Уг форумд оролцсон Уолл Стритийн өндөр албан тушаалтнууд энэхүү дайн хөрш орнууд руу тархсан тохиолдолд дэлхийн эдийн засагт томоохон цохилт болно гэдгийг урьд өдөр нь анхааруулсан болохыг тус агентлаг мөн эргэн сануулав.

Үйл явдлыг эргэн сануулбал Палестины улс төрийн, зэвсэгт Хамас бүлэглэл өнгөрөгч 7-ны өдөр Израиль руу гэнэтийн дайралт хийснээр дэгдсэн энэ дайнд Израиль улс хамгийн багадаа 1400 иргэнээ алдаад байгаагаас гадна 220 гаруй хүн Хамас бүлэглэлд барьцаалагдаад байгаа билээ.

Харин Израилийн агаарын цохилтод өртөн зөвхөн Газын зурвас орчимд амь насаа алдсан хүний тоо 6000-д хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48