2023 онд ОХУ гадаадын нийт 16 брэндийг нэвтрүүлжээ
2023, 10 сарын 5. 18:330

Пүрэв гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр 2023 он гарсаар ОХУ гадаадын нийт 16 брэндийг Оросын зах зээлд нэвтрүүлжээ. Энэ нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Тодруулбал, 2019 онд гадаадын нийт 26 брэнд ОХУ-ын зах зээлд нэвтэрсэн бол энэ үзүүлэлт 2020, 2021, 2022 онуудад тус тус багассан юм. Улмаар 2020 онд гадаадын нийт 13 компани л ОХУ-ын зах зээлд нэвтэрсэн бол 2021 онд 15, 2022 онд ердөө 11 компани тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах болжээ.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар энэ онд тус улсын зах зээлд нэвтэрсэн брэндүүдийн дийлэнх нь Турк улсаас гаралтай байсан бөгөөд түлхүү бэлэн хувцас, гутал, ахуйн хэрэглээний бараа оруулж ирдэг гэнэ. Харин үлдсэн нь Беларусь, Австрали, Өмнөд Солонгос, Киргизстан, Эстони улсаас гаралтай байжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48