Путин: Тун удахгүй Ши Жиньпинтэй уулзана
2023, 9 сарын 2. 4:340

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тун удахгүй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Оросын ТАСС агентлагийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Путин мөн өдөр тавьсан лекцийнхээ үеэр “Тун удахгүй БНХАУ-ын даргатай уулзах болно” хэмээн дурдсан байна.

Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга түүнийг журмын нөхрөө хэмээн хүндэтгэн үздэг гээд “Орос-Хятадын харилцаанд олон талаар хөгжил дэвшлийг авчирч, түүнд удирдан чиглүүлж, манлайлсан хүн учраас түүнийг анд нөхөр хэмээн дуудахдаа их баяртай байдаг” хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Бид хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөж байгаа” гэж тэрээр үргэлжлүүлсэн байна.

Тодруулбал ерөнхийлөгч Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилж, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд зохион байгуулагдах чуулга уулзалтад оролцох төлөвтэй байгаа юм. Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргаснаас хойш энэ нь түүний хилийн чанадад хийх анхны айлчлал болох төлөвтэй байна.

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Кремлийн зүгээс Орос Хятад улсууд дээд хэмжээнд холбогдохоор төлөвлөж байгаа талаар зарлаж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48