
Өмнөд Солонгос улс нас тооллын уламжлалт хоёр аргаа олон улсын стандартад нийцүүлэх шинэ хуулийг баталснаар тус улсын ард иргэд нэгээс хоёр насаар залуужжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын нас тооллын уламжлалт аргын дагуу ард иргэд ураг бүрэлдэж, эх хүүхдээ тээх хугацааг нэг нас гэж тооцдог байсан бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын нэгэнд нэг нас нэмснээр тоолдог байсан юм.
Тэгвэл шинэ хууль батлагдсанаар тэд өөрсдийн насыг зөвхөн төрсөн өдрөөрөө л тооцох болжээ. Хууль лхагва гарагаас эхлэн мөрдөгдөх байгаа гэнэ.
Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёлийн зүгээс өнгөрсөн жил сонгуульд нэр дэвшихдээ л энэхүү өөрчлөлтийг хийхэд уриалж байсан юм. Түүний үзсэнээр Солонгосын нас тооллын уламжлалт арга нь нийгмийн болоод эдийн засгийн үргүй зардлыг бий болгож байна гэжээ.
Эх сурвалж: BBC