
“Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдсан 33 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээ буюу Номын баярт Монголын хамгийн олон сонсогчтой үнэгүй аудио номын сан болох Zangia Audio ивээн тэтгэгчээр оролцлоо. Үйл явдлын хүрээнд "Номын соёлт ертөнц ТББ"-аас Zangia.mn-ийн хамт олонд талархал гардуулав.

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн Үндэсний номын баяр тавдугаар сарын 26-аас 28-ыг дуустал амжилттай зохион байгуулагдсан юм.


Zangia Audio нь дэлхийн хаанаас ч, ямар ч цаг үед сонсох боломжтой аудио ном, аудио хичээл, подкастын нэгдсэн платформ билээ.
Дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын аудио ном, салбар бүрийн мэргэжилтэн багш нартай хамтран бэлтгэсэн аудио хичээлээр дамжуулан бүх насны иргэдийг соён гэгээрүүлж, оюунлаг нийгмийг бий болгоход Zangia Audio-ийн зорилго оршино.
Одоогийн байдлаар Zangia Audio-д 200 гаруй аудио ном үнэ төлбөргүй байршсан бөгөөд нийт 100,000 гаруй хэрэглэгчийг төвлөрүүлжээ.
Үндэсний номын баяраар Zangia Audio-ийн асарт Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Б.Баярхүү, Г.Аким, До.Цэнджав, Г.Оюунгэрэл, Д.Цоодол, Б.Номинчимэд, Б.Балдорж зохиолчид болон Ардын жүжигчин Г.Равдан хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Zangia Audio асраар хүрэлцэн ирсэн хүмүүс аудио номуудаас шууд сонсож үзсэн бөгөөд тэдний сэтгэгдэл өндөр байв. Мөн хүрэлцэн ирсэн хүмүүс Zangia.mn-ээс зохион байгуулж буй “Зангиатай аялал” урамшуулалт хөтөлбөрийн тухай мэдээлэл авсан юм.
Үндэсний номын баярын зургуудаас:




























Өргөн дэлгэр болсоон
Олон сайхан номуудыг үнэгүй сонсох боломжийг олгосонд баярлалаа
Zangia Audio -ийн хамт олонд баяр хүргэе.