
Ням гарагт эм үйлдвэрлэгч Merck компани Prometheus Biosciences эмнэлзүйн шатны биотехнологийн компанийг 10.8 тэрбум ам.доллароор худалдан авах болсноо мэдэгджээ. Худалдан авалтын хүрээнд тэд тус компанийн нэгж хувьцааг 200 ам.доллароор үнэлсэн байна.
Prometheus компанийн хувьд шархлаат колит, Кроны өвчин зэрэг өвчнийг эмчлэх PRA023 гэх аутоиммун эмчилгээнд төвлөрдөг эмнэлзүйн үе шаттай биотехнологийн компани юм. Улмаар Merck компаниас мэдэгдсэнээр худалдан авалтын ажил энэ оны гуравдугаар улиралд эцэслэгдэх гэнэ.
Тийнхүү Merck-ийн зүгээс тайлбарласнаар тэдний энэ худалдан авалт нь Merck компанийг дархлал судлалын салбарт өсөн дэвжихэд ихээхэн түлхэц болж өгөх ажээ.
Эх сурвалж: Market Watch