Британийн колони асан улс орнууд хатан хааны титэм дээр шигтгэсэн эрдэнийн чулуунуудыг эргүүлэн авахыг хүсжээ
2022, 9 сарын 12. 10:593

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хэмжээт эрхт хатан хаан хоёрдугаар Элизабет амьсгал хураасан билээ. Тэгвэл хатан хааныг нас барснаар Их Британийн хаант улсын колони асан улс орнууд түүний титэм дээр шигтгээстэй өөрийн улсын эрдэнийн чулуунуудыг эргүүлэн авахыг хүсжээ.

Тодруулбал, хатан хааны титмийн оройд шигтгээстэй Кохинор алмаз эрдэнийн чулуу нь нэгэн цагт Энэтхэг улсын өмч байсан бол хатан хааны таягт шигтгээстэй Агуу од гэх эрдэнийн чулуу нь Африк улсаас гаралтай юм.

Кохинор бол дэлхий дээрх хамгийн том алмаз эрдэнийн нэг бөгөөд нийт 105 карат жинтэй, үнэлгээний хувьд 140-400 орчим сая ам.долларын үнэтэй. Гэвч алмаз эрдэнийн үүх түүхийг авч үзвэл мөнгөөр үнэлэхийн аргагүй гэж хэлэх хүмүүс ч бий. Кохинор алмаз эрдэнэ 1849 оныг хүртэл Энэтхэг улсын мэдэлд байсан ч Британийн арми Пунжабыг эзэлснээр алмаз эрдэнэ Британийн мэдэлд орж, 1850 онд хатан хаан Викториад хүрч байжээ.

Харин хатан хааны таяг дээрх Агуу од гэх алмаз эрдэнэ нь Африк улсаас гаралтай бөгөөд дэлхий дээрх хамгийн том алмаз эрдэнийн тоонд багтдаг. Нийт 530 каратын энэхүү үнэт чулууг 1905 онд Өмнөд Африк улсад олборлосон ч хулгайлагдаж байсан юм. Агуу од алмаз эрдэнийн үнэ ойролцоогоор 400 сая ам.долларт хүрэх ажээ.

Тийнхүү хатан хаан нас нөгчсөнийг дуулсан Африк, Энэтхэгийн ард иргэд түүхийн бараан өдрүүдийг эргүүлэн сөхөж, өөрсдийн өмч хөрөнгийг буцаан авахыг хүссэн байна. Улмаар цахим хуудаснаа Их Британи улс тэдгээр алмаз эрдэнийг эргүүлэн өгтөл хатан хаан амгалан нойрсохгүй гэж бичих хүмүүс ч байгаа юм.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
0
1
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
192.82.78.164
   /
2022, 9 сарын 12. 13:26

Үргэож дээрэмдэж хулгайлж тонож явсан хүн дүрст адгууснууд бол европ америкчууд шүү дэ. Хүний юм бол хүнийл юм. Буцааж өг.

192.82.67.98
   /
2022, 9 сарын 12. 13:02

эзлэн түрэмгийлж колончлоод эд баялгийн сорыг нь өөрсдөдөө наадаг байжээ.Хатан хаан л гэнэ Энэ үе дамжсан гэр бүл улс нийгэмд бүтээн босгох ямарч ажилгүй өөрсдийн гэр бүлээ хамгаалж нэр төр хөөцөлдөж өчнөөн олон хүнийг ордондоо зарж татварын маш их мөнгийг тансаглалдаа хэрэглээд сэтгэл зовмоор амьдардаг

202.9.41.16
   /
2022, 9 сарын 12. 11:42

Хүний юм хүнийх байх ёстой

Онцлох мэдээ
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50
Ажилтнуудаа урамшуулах энгийн гурван арга
02025-3-25 11:39